logo
Евро бүсийн эдийн засаг хямарвал АНУ-д шууд нөлөөлнө

Евро бүсийн эдийн засаг хямарвал АНУ-д шууд нөлөөлнө

2011/09/23
Олон Улсын Валютын Сан, Европын Зөвлөл, Европын Төв Банк хамтран Грек улсыг хямралаас гаргах тал дээр ажилласаар байгаа. Грек ирэх сард багтаж, зээлээ барагдуулах ёстой энэ биелэх найдваргүй болоод байгаа юм. Ямар нэг вирус тархахад эрдэмтэд голомтыг олохоор чармайн ажилладаг. Тэгвэ Европын вирус нь Грек болоод байна. Хэрэв Грек ирэх сард зээлээ төлж чадахгүй дампуурахад хүрвэл Итали, Испани, Ирланд, Португал улсууд ар араасаа өнхрөх магадлалтай байгаа юм. Энэ хямрал цаашлаад АНУ-ын эдийн засагт ч шууд нөлөөлж эхлэх юм. Грек улс Европын төв банкинд 355 тэрбум долларын өртэй. Хэрэв зээлээ хугацаанд нь эргүүлэн төлж чадахгүй бол зээл олгосон Европын төв банк алдагдал хүлээнэ. Евро бүсийн санхүүг зангидаж байдаг төв банк мөнгөгүй болбол Евро бүсийн эдийн засаг хямарна. ЕХ бол АНУ-ын хамгийн том худалдааны түнш. Тиймээс Европчууд АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь буурвал АНУ-ын хөрөнгийн зах зээл хямарч, аж үйлдвэрүүд хаалга үүдээ барьж үйлдвэрлэлээ багасгаж, ажилгүйдэл нэмэгдэнэ. Европт болж байгаа эдийн засгийн хямрал АНУ-ыг түгшээж байна гэж нэгдсэн улсын сангийн сайд Тим Гайтнер ил тод мэдэгдсэн. Тэрбээр, “Бид боломжийнхоо хэрээр Европын орнуудад тусалж байна. Европын эдийн засаг хямрах нь АНУ-д сөрөг нөлөөтэй” гэлээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш