Иранд тагнуул хийсэн хэргээр буруутгагдаад байсан АНУ-ын хоёр иргэн суллагдаж, Оманы олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэд өнгөрсөн лхагва гаригт Ираны шоронгоос суллагдсан юм. Шэйн Бауэр, Жош Фаттал нар 2009 онд Ирак, Ираны хил дээрээс баривчлагдсан бөгөөд өөрсдийгөө Иранд тагнуул хийгээгүй Иракт ууланд авирч байгаад зүг чигээ алдан төөрч, санаандгүй байдлаар Ираны нутаг дэвсгэрт орж ирсэн гэж мэдүүлсэн. Жош Фаттал суллагдсандаа баяртай байгаагаа илэрхийлэн ийн ярьжээ. “Бид суллагдсандаа маш их баяртай байна. Бидний хамаг айдаг хүйдэс ард хоцорсон. Биднийг суллагдахад тусалж зуучилж өгсөн Оманы султан Кабүүс бин Саидад маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Бидний гэр бүл болон биднийг хүлээн авсан Оманы Засгийн гзарт баярлалаа”.
Хоёр америк залуу Ираны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй орж ирж, тус улсын газар нутгийн аюулгүй байдалд халдсан гэсэн үндэслэлээр өнгөрсөн онд найман жилийн хорих ял аваад байсан юм. Гэсэн ч энэ жил АНУ-ын холбоотон Оманы Засгийн газрын хүчин чармайлтаар 1 сая доллар төлж суллагдаж байгаа нь энэ юм. Газрын тосоор баялаг Оман улс 1 сая долларыг Ираны засгийн газарт төлжээ.
Shuum.mn