Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 5. Бархасвадь гараг. Булаагч одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвиднаа хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Бодлоготой байх өдөр. Хамтран ажиллагасад ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал гаргаж болох тул нэлээд хэмжээний дипломатч зан гаргаж, тайван, намдуу байхыг хичээх хэрэгтэй. Энэ үе бол санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, аялал зугаалганд явахад тийм ч зохимжтой цаг биш. Оройг залбирч юм уу хөгжим сонсож , эсвэл таатай хамтрагчтай өнгөрөө.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Гэр бүлийн халуун дулаан харилцаа, хурим найр, хүүхэд олоход тааламжтай өдөр. Ертөнцийг өөрчлөх гэсэн хүсэл, түүнчлэн биеэ барих чадваргүй байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн дургүйг хүргэх болно гэдгийг сана. Ялангуяа таны ийм байдал хөршүүдэд тань тийм ч тааламжтай санагдахгүй бололтой. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань таныг шинэ аялалд хөтлөх юм уу эсвэл сонирхол татсан хүнтэй танилцахад хүргэж мэдэх юм.
Хамтатгах (5/21-6/21)
Сөргөлдөөнт өдөр. Хэрэв та тайван биш байгаа бол өөрчлөлт хийх шаардлагатай зүйлд эрч хүчээ зарцуул. Уйтгартай байдлаас болж гэртээ хямралтай байна. Гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь аз жаргалтай байлгах зүйлийг төлөвлө. Нийгмийн бүлэг, клубийхнээс болж санхүүгийн асуудал үүсч магадгүй. Өөрчлөлт хийх шаардлагатай ч залхаж болохгүй. Амлалтаа биөлүүлэхэд төвөгтэй тул амлалт өгөхдөө болгоомжтой бай.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Ямар нэгэн сургалтанд элсэхдээ бусдаас өвөрмөц бай. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн хамаатнууддаа сайхан ханд.Таны учир байдлыг шууд ойлгох чадвар чинь хязгаарлагдмал байгаа тул бүх асуудал, нөхцөл байдлыг хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож байж хий. Энэ хэдэн өдөрт хуульчид ба зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий.Цаг агаар боломжийн л байх юм бол өдөр бүр ойр хавийн хэдэн гудамжаараа эрч хүчтэй алхаж хэвших хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Шинэ чухал ажил эхлэх, мэдээлэл хүлээн авах, түүнийгээ өөрийн зорилгодоо ашиглахад сайн өдөр. Сэрэмжтэй бай, удирдлага, хамт олноосоо зэмлэл хүртэхгүйн тулд ажил дээрээ алдаа бүү гарга. Өнөөдөр танд юмсын үнэн дүр төрхийг тодорхойлоход хүнд байх болно. Гэнэтийн огцом шийдвэр бүү гарга.
Охин (8/23-9/22)
Аз туршсан өдөр. Таны хязгаар тэлж байна, бас туршлага, мэдлэгээ тэлэхэд сайн байх болно. Найзархаг Бархасвадь гариг ихрийн орд руу нүүж, аялал болон сурлагын хэсэгт очлоо. Энэ нь танд жилийн турш өргөн хэмжээг хамарсан аялал хийх, сурч боловсрох боломж олгоно. Хэрвээ зохиолч бол хийсэн ажлаа хэвлүүлэх тохиромжтой цаг. Та бас гадны соёл иргэншлийг судалж сонирхож магадгүй. Дэлхийн байгаль, экологид хор учруулж байгаа зүйлстэй тэмцэж болно.
Жинлүүр (9/23-10/22)
Азтай өдөр. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр таны азын тэнгэр гийх бөгөөд сугалаа худалдан авч, сонирхолтой тасалбар аван өөрийнхөө санхүүг өсгөж болох бүх зүйлийг оролдоорой. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирсэнээс эрүүл мэнд чинь сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Тайван өдөр. Өнөөдөр та бүхний олонхид нам гүм байна. Орчлон өртөнц өнөөдөр болон маргаашийн эрч хүчээ авах цаг болсныг зөвлөж байна. Өөрийн төлөвлөсөн болгоноо биөлүүлж чадаагүй бол бүү санаа зов. Тэдгээрийг аажмаар тогтвортой хийх нь дээр. Мөнгө болон ямар нэгэн үнэт зүйлээ гээх, олохгүй байх нь тэдгээрийг хайх нэмэлт цаг шаардаж хүндрэл авчирна. Урагш явахаа зогсоож буцааж анх алга болгосон зүйлээ олох болно. Цагийг амар тайван өнгөрөөх нь сэргэг байхад туслах тул даруйхан үзвэр үйлчилгээ үз.
Нум (11/22-12/21)
Сонирхолтой өдөр. Тэнгэрийн хишиг таны төсөөлөөгүй зардал зэргийг зохицуулахад туслана. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно. Хэрвээ ямар нэгэн зүйлд зориулан мөнгө хадгалах гэж байгаа бол шинэ данс нээх талаар бодож эхлээрэй. Нумын ордны эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулсан тусд нь данс нээснээр тэдэнд тохиолдох зүйлсийг зөв чиглүүлэхэд тустай юм.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Өөрийн дотоод мэдрэмж болоод хүсэл мөрөөдөлдөө анхаарал тавь. Сугар болоод Санчир гарагууд хоорондоо эв нэгдэлгүй байх бөгөөд энэ нь хязгаарлалтыг авчрах болно. Нийгмийн үйл ажиллагаа болоод үдэшлэгэнд оролцоход их мөнгө шаардагдана. Матарын ордныхны хувьд санхүүтэй холбоотой дэвшилт гаргах бөгөөд энэ үед бэлэн мөнгө нөөцлөх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Тодорхойгүй өдөр. Тайлагдашгүй байдал энэ өдөр ажлыг тань удаашруулна. Замын түгжрэл, засвар бухимдал үүсгэнэ. Тиймээс та ууртай даргатайгаа уулзах хэрэгтэй бол гэрээсээ эрт гар. Аливаад ухаалаг, оновчтой бай. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг хараад гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Гэрээ хэлэлцээр амжилттай авчирна. Хэрвээ танд дахин хэлэлцэх зүйл байгаа бол энэ өдөр амжуул. Бусдаас зөвлөгөө ав. Жижиг зүйлийг ухаан бодолдоо өөрчилснөөр том өөрчлөлтийг авч чадна.
Загас (2/19-3/20)