logo
“Эмийн чанар аюулгүй байдал, эм зүйчийн ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага” сэдэвт сургалт боллоо

“Эмийн чанар аюулгүй байдал, эм зүйчийн ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага” сэдэвт сургалт боллоо

2014/11/27
СБД дэх Мэргэжлийн хяналтын хэтсийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу “Эмийн чанар аюулгүй байдал, эм зүйчийн ёс зүй”, “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага” сэдэвт сургалтыг 2014 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр эмнэлэг, эм хангамжийн 70 аж ахуйн нэгж байгууллагын ажилчдыг хамруулан ЭМЯ, “Эм холбоо” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Тус сургалтаар эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад нийтлэг илэрч буй зөрчил дутагдал түүний шалтгаан, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар, “Эмийн холбогдолтой бодлогын баримт бичиг”, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлогтой уяалдуулан “Эм холбоо”-ны ТББ-ын эмийн сангийн зөвлөлөөс 2014 онд хийх ажлын тухай”, “Нийтлэг журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол” “Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн актууд” “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Зах зээл дэх хуурамч, улсын бүртгэлгүй, эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний илрүүлэлтийн одоогийн байдал”зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш