Арктик буюу хойд туйлын мөс тооцоолж байснаас илүү хурдан хугацаанд хайлж, хэмжээ нь багасч байгааг эрдэмтэд тогтоожээ. Урд нь хүн амьтан очдоггүй байсан хойд туйлд хүмүүс газрын тос болон бусад эрдэс баялагийн хайгуул хийж, мөсийг хагалдаг болсон нь мөс хурдан хайлах шалтгаан болж байгаа аж. Хойд туйлын мөс хайлж хэмжээ нь багасах нь дэлхийн хамгийн том биетэй араатан амьтан гэгддэг Цагаан баавгайн популяци, амьдрах орчинд сөргөөр нөлөөж байна. Мөн хойд мөсөн далайн мөс хайлвал дэлхийн цэвэр усны нөөцөд аюул учрахаас гадна дэлхийн цаг уур огцом өөрчлөгдөх аюултай юм. 2007 онд хойд туйлын мөс хамгийн бага хэмжээндээ хүрлээ гэж эрдэмтэд тооцож байсан бол 2010 оны байдлаар мөсний хэмжээ 2007 оныхоос ч багасчээ. Эрдэмтдийн тооцоолж байснаас хурдан хугацаанд мөс хайлж байгааг Лондонгийн их сургуулийн цаг уурч Симон Лаксон тогтоожээ. Английн эрдэмтдийг хойд мөсөн туйлаар судалгаа хийж явахад Грийнланд болон Норвегийн газрын тосны хөлөг онгоц, Германы судалгааны хөлөг онгоц таарсан байна. Тэд хүчирхэг мөс зүсэгч хөлөг онгоцоор зузаан мөсийг хагалж, хүссэн газартаа хүрч байна. Ганц цагаан баавгай гэлтгүй далайн хавны амьдардаг орчин өөрчлөгдөж, эх газар руугаа илүү ойртох болсныг эрдэмтэд тогтоожээ. Намрын улиралд уг нь далайн хавнуудын байгаа газар мөсөөр хучигдсан байдаг боловч, энэ удаад ямар ч мөс байхгүй зөвхөн хуурай газар үлджээ. Одооноос хойд туйлын мөсийг хайрлахгүй бол цаашлаад хүн төрөлхтөн энэ дэлхий дээр орших эс орших нь Арктикаас хамааралтай гэж эрдэмтэд сануулж байна.
Shuum.mn
Shuum.mn