logo
 Англид Гиннесийн дээд амжилт тогтоосон хүмүүсийг бүртгэж дууслаа

Англид Гиннесийн дээд амжилт тогтоосон хүмүүсийг бүртгэж дууслаа

2011/09/23
Хүмүүсийг гайхшруулсан өвөрмөц авьяастнуудыг Гиннесийн дээд амжилтын 2012 оны номонд бүртгэлээ. Хөгжмийн зэмсэг бүтээгчид тоглож болохуйц дэлхийн хамгийн том хийл хөгжмийг бүтээснээ зарлаж, Лондон хотод хүмүүст тоглож сонирхууллаа. Мөн дэлхийн хамгийн урт хэлтэн болон хамгийн уян хатан хүнийг шалгаруулж, 2012 оны Гиннесийн дээд амжилтыг тэмдэглэдэг номыг бэлэглэв. Нэгэн эмэгтэй хэдхэн см куб эзлэхүүнтэй дөрвөлжин хайрцагт дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Энэ жил 60 мянга гаруй авьяаснууд өрсөлдөж, тэднээс зөвхөн дөрвөн мянган шидгийн шилдэг гэсэн авьяастнуудыг Гиннесийн 2012 оны номонд бүртгэсэн байна. Номонд хамгийн их ээмэг, гархи  зүүж биеэ цоолсон хүн орсон бол мөн хамгийн том буржгар үстэй хүнийг шилдгийн шилдэгт оруулсан байна. Хамгийн хурдан хугацаанд хамгийн олон мод хяргаж чаддаг хүн мөн олны анхаарлыг татсан байна. Шанел нэртэй охин дэлхийн хамгийн урт хэлтэй хүнээр тодорсон. Шанел урт хэлтэйгээсээ гадна хэлээ янз бүрээр урт нарийхан, өргөн бүдүүн болгож чаддагаараа уг номонд орсон байна. Японы амьтан сурагчид хамгийн олон нохойг нэг зэрэг дээсэнд үсрүүлж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Хэрэв та өөрийгөө бусдаас өвөрмөц авьастай гэж үзэж байгаа бол жил бүр Англи улсад зохиогддог Гиннесийн дээд амжилтыг тэмдэглэж, дүгнэх үйл ажиллагаанд оролцож болох юм байна. Гиннесийн номонд орсноор таны нэр номонд мөнхрөхөөс гадна мөнгөн шагнал дагалддаг байна .
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш