logo
Залуучуудын бизнес төв Солонгос дахь  “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтран ажиллана

Залуучуудын бизнес төв Солонгос дахь “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтран ажиллана

2014/12/02

Монголын Залуучуудын Холбооны дэргэд бизнес эрхлэгч залууст сургалт зөвлөгөө өгөх, бизнес эрхлэгч залуусыг хөрөнгө оруулагчид болгож шинэ залуусыг нэгтгэх, бизнесийг нь дэмжих, бизнес эрхлэгч залуусыг санхүү, маркетинг, менежмэнт, хүний нөөц, эрх зүйн зөвлөгөө, сургалтаар хангах зорилготой Залуучуудын бизнес төв үүд хаалга нээсэн билээ. Тэгвэл энэ төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэхүү хоёр байгууллага нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах аж. Хамтын ажиллагааны гэрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес төвийн захирал М.Эрдэнэжаргал, Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгийн тэргүүн Б. Батгэрэл нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээ зурснаар Монголын бизнес эрхлэгч залуучуудын хувьд БНСУ-ын бизнестэй танилцах, шинэ техник технологиудаас  суралцах, харилцан бизнес айлчлалд хамрагдах боломжууд нээгдэж байна. МЗХ нь 21 аймагт салбар холбоодуудаараа дамжуулан аймаг орон нутагт ажиллаж амьдарч буй бизнес эрхлэгч залуучуудыг хамруулах эхлэл тавигдаж байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш