Өчигдөр орой "Оюу толгой" ХХК-ийн ордын баяжуулах үйлдвэр шатаж байгаа талаарх мэдээлэл зарим цахим хуудсуудаар цацагдсан. Үүнийг үнэн эсэхийг тодруулахаар тус компанийн хэвлэлийн албанд хандахад “Бага хэмжээний гал гарсан нь үнэн. Ямар шалтгаанаар гэдгийг нь тодруулж байна. Тодорхой мэдээллийг буцаж мэдэгдэе” гэсэнэ хариу өгсөн.
Мөн "Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах албыг дуудаад хүлээж байна. Одоогоор үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, хяналтандаа авсан. Шинжээчид ирээд хэдэн цагт, яг юунаас болж гал гарсан бэ гэдгийг нарийн шинжлэх байх. Хүний амь нас эрсэдсэн, гэмтэл авсан гэх зүйл байхгүй байна" гэлээ.