logo
Өнөөдрийн зурхай /2014.12.04/

Өнөөдрийн зурхай /2014.12.04/

2014/12/04

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 13. Бархасвадь гараг.  Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сонирхолтой өдөр. Өглөө гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Бүх цахилгаанаа унтраасан эсэх, юмаа орхиж мартаагүй эсэхээ сайн шалгаарай. Мартамхай чанар асуудал учруулдаг тул жагсаалт гаргаж, байнга тэрийгээ харж байхыг зөвлөе. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлж гарч ирнэ. Та бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавина.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Уйтгартай өдөр. Хамтран ажиллагасад ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал гаргаж болох тул нэлээд хэмжээний дипломатч зан гаргаж, тайван, намдуу байхыг хичээх хэрэгтэй. Энэ үе бол санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, аялал зугаалганд явахад тийм ч зохимжтой цаг биш. Оройг залбирч юм уу хөгжим сонсож , эсвэл таатай хамтрагчтай өнгөрөө.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилтэй өдөр. Таныг хэн нэгэн нь дээрэлхэх гэж оролдох бөгөөд та тэднийг хайхрахгүй байвал аяндаа арилах болно. Эрүүл мэндийн асуудал таны хоолны дэглэмд нөлөөлөх бөгөөд та харшилтай эсэхээ шалгаарай. Мөн хоол хүсний талаар зөвлөгөө орон нутгийнхаа эрүүл мэндийн төвөөс ав.

 

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Урам оруулсан өдөр. Гэр бүлийнхээ далимаар ярьж чадаагүй зүйлсээ дэлгэх, байр сууриа тодотгох эсвэл хэсэг хугацаанд уулзалдаагүй хамаатнуудтайгаа уулзах боломж олдоно. Мөнгөө хадгалж, байранд шинээр засвар хийх тухай бодолцож, гэрийнхээ тав тухад анхаарах цаг болсон. Зарим мэлхийнхэн дахин дахин иддэг зуршлаа хязгаарлаж, гэрээс гадуур бага зэрэг хөгжилдөх болно.



 

   Арслан (7/23-8/22)   
Аз мэдсэн өдөр. Өнөөдөр зарим нэг тань зөв газраа зөв цагтаа байх болно. Энэ нь магадгүй одоохондоо ач холбогдолгүй байж магадгүй. Гэхдээ ирээдүйд танд үр жимсээ өгч эхэлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хүчтэй итгэл, өөдрөг үзэл таныг үйл хөдлөлд хөтөлнө. Мөн болгоомжтой байхад гэмгүй. Шинэ ажил, шинэ зар сурталчилгаа эхлүүлэхэд таатай өдөр биш. Мөргөлдөөн, сөргөлдөөнөөс аль болох хол байсан нь дээр.

 

 

Охин (8/23-9/22)   

Тогтворгүй өдөр. Шийдвэр гаргах нь урьд нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байна. Хойш тавьж чадахгүйгээ мэдэж байгаа бол зүрх сэтгэлээ дагаж бусдыг нь март. Учир нь өдрийн сүүл гэхэд зөв байсныг нь мэдэх болно. Хамтран зүтгэгч тань танд итгэж нууц юмаа ярин, танаас зөвлөгөө авна. Тэдний хувьд яг юу хийх нь зөв болохыг мэдэхгүй байгаа бол тэднийг мэргэжлийн хүмүүст хандахыг зөвлө.
 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Азтай өдөр. Шинэ төслийг эхлүүлэн хувийн харилцаандаа өөрчлөлт хийх үе мөн. Аливаа шинэ зүйлийг суралцахад таатай. Гэрээ хэлэлцээр болон үүрэг даалгавраа дуусга. Та бүхий л өдрийн турш гадуур жолоо барина. Энэ үед газрын зураг болон шинэ зам заагч хэрэглэх нь буруу зүг рүү явахаас сэргийлнэ. Буд гарагийн нөлөөгөөр аливаа үл ойлголцол болон харилцааны холбоонд түр хойшлуулах асуудал тулгарна.




Хилэнц (10/23-11/21)   

Жирийн өдөр. Танд урам зориг нэмж, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны дарамттай таагүй болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Эс тэгвээс та сэтгэлээр унаж, хэт их идсэнээс болж таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудна. Орой ямар нэг арга хэмжээнд оролц. Хилэнцийн ордныхон үргэлж шинэ хүмүүстэй танилцахыг хүсдэг тул ямар нэг арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүй.
 


 Нум (11/22-12/21)   

Хувирамтгай өдөр. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байгаа тул өнөөдөр нэлээд сонирхолтой бас дарамттай өдөр болох бололтой. Өнөөдөр танд маш том аз тохиох болно. Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой.


 

Матар (12/22-1/19)   

Эерэг өдөр. Та өөрийн албан тушаалаа өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл, итгэл найдвардаа анхаарлаа хандуул. Өөрийнхөө хэрэгцээнд хамгийн тохиромжтой компьютөр болон холбоо харилцааны хэрэгсэл сонгохдоо зөвлөгөө авахыг зөвлөж байна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг хэтрүүлэх болно.

 


  Хумх (1/20-2/18)   

Зөрчилтэй өдөр. Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох бололтой. Та нийгмийн төлөө хамаг шилдэг зан чанараа зориулан жинхэнэ хүн шиг байх хэрэгтэй. Тэвчээртэй байснаараа та ялагдал хүлээж байгаа гэсэн үг биш.

 



  Загас (2/19-3/20)

Ашигтай өдөр. Өнөөдөр үйл явдлаар дүүрэн өдөр болох болно. Нэг нэгийгээ үзэж чаддаггүй найзууд, хамт ажиллагсад тань нэг зорилгын төлөө нэгдэх болно. Дээд албан тушаалын тань хүмүүс таны чадварыг үнэлж, албан тушаал ахиулж магадгүй. Энэ үед амьдралынхаа уйтгартай өдөр тутмын байдлыг харахын оронд бүх дэлхийн хэмжээнд өөрийгөө ямар үүрэг гүйцэтгэхийг бодож үзэх цаг нь. Өөрийнхөө чадах чинээгээрээ бусдад туслахыг бодоорой. Зорилгоо амьдралд ойрхон байлгаж, хэт их боломжгүй зүйлийг төсөөлөн бодохоос зайлсхий.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш