Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 05-наас 2014 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 5-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн нутгаар, 8-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 5,8-нд Алтайн уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.