logo
Их Британи толгойгоороо нийлсэн ихэр охидыг амжилттай салгалаа

Их Британи толгойгоороо нийлсэн ихэр охидыг амжилттай салгалаа

2011/09/23
Их Британийн эмч нар Суданд төрсөн толгойгоороо нийлсэн Сиамын ихэр охидыг салгах хүнд мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Мэс засал хийхэд бараг 4 сар зарцуулсан байна. Эмч нар тархины цусан хангамжийг тэтгэдэг  гол судсуудыг аль болох гэмтээлгүй болгоомжтой ажилласан байна. Толгойгоороо нийлсэн ихрүүдийг салгах мэс засал маш хүнд, амь насанд нь аюултай  байдаг байна. Толгойгоороо нийлсэн байгаад салгагдсан ихрүүдийн амьд үлдэх магадлал 10 саяд нэг байдаг гэж эмч нар хэлжээ. Мэс заслын явцад ихрүүдийн бие муудах зэрэг хүндрэлүүд гарна гэж эмч нар мэс заслын өмнө эцэг эхэд нь анхааруулсан учир эцэг эх нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байжээ. “Бурханы авралаар ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй, хүүхдүүд маань эсэн мэнд байна” гэж ихрүүдийн аав Суданы иргэн  Адил Мажиг Габора ярьсан байна. 
Эхний мэс засал 5 сард хийгдсэн бөгөөд сүүлийн мэс заслаар ихрүүдийг бүрэн салгажээ. Рита болон Ритаг нэртэй ихрүүд ирэх 7 хоногт нэг насны ойгоо тэмдэглэнэ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш