Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөл”-ийн ажлын хүрээнд “Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад бидний оролцоо” сургалт-уулзалтыг зохион байгууллаа.
Уг сургалт нь Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх аяныг эрчимжүүлэх, Тэмбүү болон бусад БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчилгээнд хамруулах талаар салбар хоорондын мэргэжилтнүүдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч нарыг хамруулсан юм.
СургалыгЗасаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах нээж хэлсэн үгэндээ “Энэ өвчинөөс сэргийлэх, цаашлаад тэмцхэд бид иргэдийн бүртгэл судалгаанд онцгой анхаарч, хорооны эмзэг бүлгийн хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруула, жирэмсний хяналтыг 100% болгох, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах тал дээр бусад төрийн байгууллагууд, ӨЭМТ-ийн хамтын үүрэг оролцоог нэмэгдүүлж, “Тэмбүү өвчин эхээс урагт халдварлах эрсдлээс сэргийлэх, жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний хосуудад чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний чанар, хүртээмжийг сайжруулах,архидан согтуурах, биеэ үнэлэх явдлыг хязгаарлах зорилгоор, цэнгээний газар, зочид буудал, сауны үйл ажиллагаанд хяналт тавих нь зүйтэй” гэдгийг онцолж байлаа.
2014 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд зонхилон тохиолдох БЗДХ-ын 207 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 19,5 хувийг эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс 0,4 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн байдлын хувьд нийт бүртгэгдсэн өвчлөлийн 49,4 хувийг ажил эрхэлдэг хүмүүс, 26,37 хувийг ажилгүй хүмүүс, 20,87 хувийг оюутан залуучууд эзэлж байна.