logo
“Албан хэрэг хөтлөлт, архивын тухай мэдлэгээ сорьцгооё” тэмцээн болно

“Албан хэрэг хөтлөлт, архивын тухай мэдлэгээ сорьцгооё” тэмцээн болно

2014/12/04

Архивчдын өдөр буюу энэ сарын 05-нд Захиргаа хуулийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Албан хэрэг хөтлөлт, архивын тухай мэдлэгээ сорьцгооё” тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дунд зохион байгуулагдах гэж байна.

Албан хаагчдын албан хэрэг хөтлөгдөж буй баримт бичгийн талаарх мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах, хамт олны уялдаа холбоог сайжруулах зорилготой тус тэмцээний шүүгчээр Нийслэлийн Архивын газрын мэргэжилтэнүүд ажиллах аж.

Уг тэмцээн нь Нэгдүгээр байр: 500000 төгрөг, Өргөмжлөл, Хоёрдугаар байр: 300000 төгрөг, Өргөмжлөл, Гуравдугаар байр: 200000 төгрөг, Өргөмжлөлийн шангалын сантай юм байна.

Төрийн хэргийг албан хэрэг, архивын үндсэн заавар стандартын хэм хэмжээнд нийцүүлэн хөтөлж, үйл ажиллагаандаа орчин үеийн мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар идэвхи санаачлага гарган хамтран ажиллаж байгаа, мэргэжил, зорилго нэгт архив албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт албан хаагчиддаа Архивчдын өдөр”-ийн халуун мэнд хүргэе.

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш