Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 14. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Дамжуулга хийх өдөр. Найз нөхөд, хосууд, үр хүүхдүүд хоорондоо эв таарамжтай байна. Найзындаа зочлох замдаа та ирээдүйн ханьтайгаа ч учирч мэдэх юм. Сайн танилын тань хүүхэд тантай найз байхаас гадна үүнийг мэдээгүй гэдэгтээ та итгэж ч чадахгүй. Хачин жигтэй үйл явдал, учралаар дүүрэн байх болно. Бизнесийн уулзалт сонирхолтой яриагаар өрнөж, талууд цагийг хөгжилтэй өнгөрөөх болно. Харин цагаа сайн хараарай.
Үхэр (4/20-5/20)
Та хөршүүдтэйгээ холбоогоо бэхжүүлэхээр, эсвэл зүгээр л үрлэгэн зангаараа ч юм уу аль эсвэл зочломтгой зангаа гайхуулахын тулд баяр хийх, хотоос гарч зугаалах болно. Өнөө шөнийн бүтэн сар хилэнцийн орд руу ойртох байдал амрагуудын хооронд хэрүүл маргаан юм уу эрх мэдлийн төлөө тэмцэл үүсгэхэд нөлөөлж болох юм. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал, маргаан үүсгэж болзошгүй. Уран сайханч оролдлого үр дүнгээ өгч магадгүй тул ойртож ирж буй боломжийг хойш тавих хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Тайван өдөр. Дасгал хөдөлгөөн эрүүл амьдралын нэг чухал хэсэг бөгөөд та юу хийхээ асуугаарай. Иогоор хичээллэж эхлэхэд таны өдөр тутмын хэв маягт тань хэр хурдан өөрчлөлт гарахыг хараад гайхах болно. Энэ нь хариу үйлдэл үзүүлэхээс татгалзах хэрэгтэй гэсэн санаа биш бөгөөд зүгээр л үйл хөдлөлийнхөө үр дүнг харах гэж буй хэрэг юм.
Мэлхий (6/22-7/22)
Тогтуун өдөр. Өнөөдрийн од эрхсийн төлвөөр, өнөө шөнө хайр дурлал болон уран сэтгэмж, төсөөллөө бэхжүүлэх сайхан өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэр гаргахад туслах бодит чиг хандлага, хуучны үзэлтэн гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, тайвшраад ямар нэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулханаа илэн далангүй ярилц.
Арслан (7/23-8/22)
Тодорхой зорилготой өдөр. Бизнес удирдахад гарцаагүй маш сайн өдөр. Юуг ч хийх гэж оролдсон ямар ч саадгүй явагдах ба зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр сайхан аз завшаан, аз тохиолдох болно. Хэдий тийм боловч та залхуу эсвэл юманд хайхрамжгүй хандсан шинжтэй байвал таны зарим нэг тал тань ерөөсөө идэвхгүй болох вий. Ажиллаж байхдаа хэтэрхий их чалчихаасаа болгоомжилж, авсан ажлаа дуусгах үүрэг хариуцлагатай бай.
Охин (8/23-9/22)
Аятайхан өдөр. Эрүүл агаарт амарч, хамт олонтойгоо сайхан харилцаатай байхын зэрэгцээ чухал ажлуудаа дуусга. Гэр бүлтэйгээ холбоо барьснаар тэдний талаар мэдээлэл авах бөгөөд эцэг эх тань бизнесийн асуудлаараа танаас тусламж хүсвэл хичнээн завгүй байсан ч итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Тэдний хараахан мэдээгүй боловч та нэн даруй учрыг нь олох гол асуудал байна.
Жинлүүр (9/23-10/22)
Тодорхойгүй өдөр. Чухал асуудлууд тавигдан оновчтой маргааныг үүсгэнэ. Асуудал нь таны ажилтай холбоотой бол шийдвэр гаргахдаа бүү ай. Охины орд дахь сар таны хувийн харьцааг гэрэлтүүлнэ. Та үргэлж зугтааж байдаг тэр асуудлаа энэ өдөр л хөндөн ярилцаарай. Шударга байсныхаа хариуд эрх чөлөөг мэдэрнэ. Санхүү тань таныг зовооно. Та цагтаа өрөө төлбөл өр таныг тийм ч их зовоохгүй.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Өглөөгүүр cap таны ордод байрлах тул аль болох ганцаараа байж, өөртэйгөө ярилцахыг хичээ. Таны ерөнхий зан төлөв таны хүсэл мөрөөдлөөс болж ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй гэдгийг ойлго. Хэрэв өөрт тохиолдсон асуудлуудад шууд шийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь маш гайхалтай байх болно.
Нум (11/22-12/21)
Бусдад туслах өдөр. Өнөөдөр танд ямар ч асуудал тулгарсан ойр дотны хүмүүсийн тусламжтайгаар амархан даван туулах болно. Хэрэв танд ойр дотны төрөл садан байдаггүй бол энэ үүргийг найз нөхөд тань гүйцэтгэх болно. Гэр бүлийнхээ удам судрыг судалж, өөрийн өсөж торнисон газартаа очихыг зөвлөж байна. Гэр орон албан тасалгаа, машин тэргээ сайтар цэвэрлэ. Зарим нэг хэрэггүй зүйлээсээ салахын тулд бусдад хандивлахыг зөвлөж байна. Таны амьдралд чухал шаардлагагүй зүйлүүдээс салах нь эмх цэгцтэй байхад туслах болно.
Матар (12/22-1/19)
Cap болон сугар гарагууд хоорондоо ойртсоноор эргэн тойронд тань эөрэг харилцаа бий болох болно. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл үр ашигтай, бүтээлч байх болно. Ганц биө матрууд зөвхөн өөрт нь зориулагдсан хэн нэгэнтэй уулзах сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авна. Интөрнөт харилцаа ч мөн сайжрах бөгөөд маш их хөгжилтэй байхгүй ч бага зэрэг дурлалын романсыг бэлэглэх болно.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Од гарагс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх явдал, бүтээлч авьяас билэгийг судлах сонирхол төрүүлэх бололтой. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрт тэд тус болно. Таны зорилго бол өөрийнхөө болон санаа нийлсэн хүмүүсийнхээ хүчийг хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө дайчлах явдал.
Загас (2/19-3/20)
Хамтран ажиллах өдөр. Багаар ажиллах нь өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл. Бусадтай хамтрахыг хүссэн мөртлөө бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Таны хамтран ажиллаж буй хүмүүс өөр өөр ашиг сонирхолтой байснаас бизнесийн чухал гэрээ хэлэлцээр тань бүтэлгүйтэж болох юм. Та бусад хүмүүстэй нэг зорилгын төлөө ажиллан, хэрэгтэй бол харилцан тохиролцох нь хэн хэнд нь ашигтай.