logo
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй

Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй

2014/12/05
Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй өгүуллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ. Тэрээр мөрийгөө авсан бөгөөд өгүүллэг нь "Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй" хэмээсэн дөрвөн үгтэй л байж.

Фредерик Браун хамгийн богинохон, аймшгийн өгүүлэг бичсэн. "Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив"

О.Хенри уламжлапт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд "Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензинийхээ сав руу тонгойлоо. Талийгаач дөнгөж 23 настай байжээ" гэж бичээд түрүүлсэн байна.

Англид болсон нэг удаагийн тэмцээнд "хатан, бурхан, секс, нууц" гэсэн сэдвүүдийг хөндөж бичихийг даалгажээ. Түрүүлсэн өгүүллэг нь "Өө бурхан минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна хэмээн хатан орилжээ"

Хамгийн богино намтар гэсэн төрөлд нэгэн франц эмэгтэй ялжээ. Настай эмэгтэй "Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж. Харин одоо эсрэгээрээ" хэмээн бичсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш