logo
Хүн дээр явуулж байсан аймшигт туршилтуудаас...

Хүн дээр явуулж байсан аймшигт туршилтуудаас...

2011/09/23
Түүхэнд хүний эрхийг ноцтой зөрчиж байсан тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг билээ. Хойд Солонгост хүн дээр туршилт явуулж байсан тухай олон мэдээлэл байдаг. Тэдгээр мэдээлэлд Нацистууд болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япончуудын явуулж байсан туршилттай адилаар хүний эрхийг ноцтой зөрчиж байсныг мэдээлжээ. Харин Хойд Солонгосын засгийн газар энэ мэт хүний эрхийг зөрчиж байсан тухай мэдээллийг үгүйсгэдэг бөгөөд шоронгийн бүх хоригдолд хүн ёсоор ханддаг гэж баталдаг.
Баян чинээлэг 50 эмэгтэйг сонгож, тэдэнд хортой байцайны навч өгсөн, тэдгээр эмэгтэйчүүд аль хэдийн идчихсэн эмэгтэйчүүдийгээ тамлагдахыг харсан ч заавал идэх ёстой байсан талаар Коммунист улсын шоронд хоригдож байсан нэгэн эмэгтэй ярьжээ. 50 эмэгтэй бүгд 20 минутын дараа цусаар бөөлжин, шулуун гэдсээрээ цус алдаж амьсгал хураасан байна. Хортой ногоог идэхээс татгалзах нь тэднээс болон тэдний гэр бүлээс урвасан хэрэг болдог байжээ.
22-р лагерийн шоронгийн аюулгүй байдлын албаны дарга асан Квон Хиок хийгээр хордуулж, цусны туршилт явуулахаар зохион байгуулсан нэгэн лабораторын тухай ярьжээ. Энэ лабораторт гурваас дөрвөн хүнийг туршилтын "туулай" болгодог байсан байна. Эмнэлгийн шалгалт хийсний дараа танхимуудыг битүүмжилж, хоолойгоор хорыг шахдаг байжээ. "Эрдэмтэд" энэ үйл явцыг дээд хэсгээс ажигладаг байсан гэнэ. Квон Хиок нэгэн гэр бүлийг хийгээр хордуулж хөнөөснийг харснаа хэлсэн байна. Эцэг эх нь охин хүү хоёроо аврахын тулд тэнхээгээ тасрах хүртэл хиймэл амьсгал хийж байжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш