logo
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав сонгогдлоо

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав сонгогдлоо

2014/12/09
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн XIX дахь удаагийн хурал өчигдөр болж өнгөрлөө. Тус хурлаар Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөө сонгох асуудлыг хэлэлцээд удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав сонгогдлоо. Тэрбээр өдгөө "Урбанек" компанийн Ерөнхий захиралын албан тушаалыг хашдаг билээ. Тус хурлаар өнгөрсөн хугацааны тайлан болон танхимын шинэчлэх асуудлыг хэлэлцэн шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгохоор болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш