logo
Хүмүүжигчид 10 цагийн турш бясалгажээ

Хүмүүжигчид 10 цагийн турш бясалгажээ

2014/12/09

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Монголын випашяна төв”-тэй хамтран арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд Хорих 415 дугаар ангийн хүмүүжигчдийг випашяна бясалгалд хамруулжээ. Хүмүүжигчид 10 хоногийн хугацаанд тусдаа вакум орчинд байж, ном, сонин уншихгүй, телевиз үзэхгүй, хоорондоо дохио зангаагаар ч харьцахгүйгээр өглөөний 4  цагаас оройн 21 цаг хүртэл 10 цагийн турш бясалгажээ.

Тус хорих ангид олон удаагийн давтан гэмт хэрэг үйлдсэн 500 гаруй хүмүүжигч ял эдэлдэг бөгөөд энэ удаад 42 хүмүүжигч, 2 албан хаагчийн хамтаар випашяна бясалгалд хамрагдсан байна. Энэхүү бясалгалд хамрагдсанаар хүмүүжигчид сэтгэлийн гүнд хуримтлагдсан стрессийн давхарга, буруу дадал зуршлаа өөрчилж, уур уцаараасаа салахаас гадна өнгөн хэсэгтээ төдийгүй сэтгэлийн гүнээсээ амгалан тайван байдал, аз жаргалыг мэдэрч, хувиа хичээхээ больж, бусдыг хайрлан өрөвдөх энэрэнгүй сэтгэлтэй болох аж.

АНУ-ын Алабама мужийн чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдаж, бодит үр дүнд хүрч чаджээ. Цаашид олон хүмүүжигчдийг энэхүү бясалгалд хамруулж, амьдралдаа алдаж, оносон залуусын сэтгэлийг, сэтгэлгээг өөрчлөн, зөв хүн болгон төлөвшүүлэх юм байна. Мөн бясалгалд суусан хүмүүжигчид олон  зүйлийг ойлгож, ухаарснаа хэлж байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш