logo
Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой 2015 онд тохионо

Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой 2015 онд тохионо

2014/12/26
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн удирдан явуулав.

Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны дэд дарга Н.Батцэрэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ШУА, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс тус тус оролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш