logo
Онцгой байдлын алба шинэ гал унтраах иж бүрэн хэрэгсэлтэй болно

Онцгой байдлын алба шинэ гал унтраах иж бүрэн хэрэгсэлтэй болно

2014/12/31

Монгол Улсын  Засгийн газрын энэ оны отгон хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олголоо. Энэ төслийн хүрээнд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай онцгой байдлын албанд гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэгдэх юм. Манай улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин ажиллаж байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний норм хугацаа дууссан техник байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш