НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү чуулганы үр дүнгээс хамаарч олон асуудлын эв зүй олдох учиртай юм. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд чуулганы хэлэлцэх асуудлаас илүү АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн үйлдэл дэлхий нийтэд “хоот” шуум тарив.
Өнгөрөгч 2 дахь өдөр Барак Обама чуулганд үг хэлснийхээ дараа нь бусад улс орны төрийн тэргүүдтэй хамт зургаа татуулжээ. Тэрээр зураг авахуулах үедээ баруун гараа өргөсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нүүрийг таглаж, тэрхэн агшинг “Пүүл” агентлагийн фото сурвалжлагч Аилан Танненбаум фото хальсандаа буулгаж, “ABC news” цахим хуудсанд нийтлүүлсэн байна. Тэрхүү мэдээллийн доор сэтгэгдэл бичсэн Америкчуудын үзэж байгаагаар Б.Обамагийн энэ үйлдэл Монгол Улсыг үл тоомсорлосон хэрэг, уучлалт гуйх ёстой гэнэ.
Харин “Ныо-Йорк таймс” сонинд бичсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан ордны тэргүүнтэй ойрхон зогсч ардчилсан улсын тэргүүнүүдийн найрсаг харилцааг харуулах гэж хичээсэн ч Б.Обама харамсалтай нь Ц.Элбэгдоржийн нүүрийг таглаж орхижээ. Тэрбээр Б.Обамагийн арын эгнээний 20 см өндөр тавцан дээр зогсч байсан аж. Тэрбээр урьд нь “Их-8″, “Их-20″ болон бусад өндөр хэмжээний уулзалтад оролцож, төрийн тэргүүнүүдтэй хамт даруулсан зураг дээр гараа өргөж мэндчилж байгаагүй гэж онцолжээ.
“Лусианне” сайтад бичсэнээр Ц.Элбэгдорж Израйль, Палестин газар нутгийн маргааныг ардчилсан аргаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээх Б.Обаматай уулзахдаа тэмдэглэсэн байна. Цагаан ордны тэргүүн түүнтэй санал нийлсэн ч АНУ-ын Израйлийн талыг баримтлах бодлогоо Б.Обама уг зураг дээр илтгэсэн аж. “Монгол Улсын Ерөнхийлөгч түүнээс тохой илүү намхан” гэж өгүүлсэн байна.
Харин зургийг дарсан “хэргийн эзэн” “Би боломжийг ашиглаж ийм зураг дарсандаа маш их баяртай байна. Б.Обамагийн сэтгэл маш их хөдөлсөн нь надад мэдрэгдсэн. Түүний баруун гарын цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байсныг би зураг дарж байхдаа анзаарсан. Өөр өнцгөөс дарсан ч гэсэн Ц.Элбэгдоржийн нүүрний дийлэнх нь Б.Обамагийн гарын цаана харагдана” хэмээн ярьсан аж. Харин томоохон мэдээллийн агентлагууд түүнийг “тэнэг зурагчин” гэж мэдэгдэж байна.
Түүнчлэн тухайн үед Б.Обама олон хүнтэй зургаа даруулна гэж мэдэж байсан нь гарцаагүй. Түүний сонгуулийн кампанит ажил эхэлсэн ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нүүрийг таглах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн ардчилсан гэгддэг улсын тэргүүн энэ үйлдлээрээ “Монгол байхгүй” гээд хэлчихсэнтэй утга нэгтэй үйлдэл болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Ингэснээр Ардчиллын алтан хараацай Ц.Элбэгдорж нүүрээ их гүрний Ерөнхийлөгчийн гараар таглуулсан анхны төрийн тэргүүн боллоо.
1954 онд АНУ-ын Ерөнхийлөгч Двайт Эйсенхоуэр олон орны төлөөлөгчидтэй даруулсан зураг дээр толгойных нь тавны нэг нь хүний ард орсон байжээ. Үүнээс хойш Цагаан ордны зөвлөхүүд АНУ-ын Ерөнхийлөгчийг олны дунд зургаа татуулахдаа дунд зогсох, хоёрдугаар эгнээнд юм уу эхний гурван эгнээ дотор зогсохыг ёсчлон баталсан байдаг аж. Энэ нь АНУ дэлхийн төв гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Гэхдээ энэ удаад Цагаан ордны Дипломат ёс зүйн хорооныхон Б.Обамагийн үйлдлийг тайлбарлаж чадахгүй байна. Өмнө нь АНУ-ын аль ч Ерөнхийлөгч бусад улсын төрийн тэргүүний нүүрийг гараараа таглан зургаа татуулж байгаагүй юм байна.
Магадгүй, түүний ард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон зогсч байсан бол гараа өргөж мэндчилж байгаагаар зургаа даруулах байсан эсэх нь эргэлзээтэй юм. Ямар ч байсан нийтийн арга хэмжээнд үргэлж оролцдог Америкийн ерөнхийлөгч олон хүнтэй зургаа авахуулж сурсан байх ёстой. Гэтэл ганцаараа байгаа мэт авирласан нь Америкчуудыг ичээхэд хүргэж байгаа бололтой. Үүнд Барак Обама, АНУ-ын холбогдох албаныхан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Харин бид энэхүү дуулиант гэрэл зургийн талаар манай улсын Ерөнхийлөгч хэрхэн хандаж байгаа талааар МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАББ-ын зөвлөх М.Батчимэгээс тодруулахад “Ерөнхийлөгчийг ирсэн хойно энэ асуудлаар хариулт өгнө” гэсэн юм.
АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албаны ажилтан П.Тинагаас тодруулахад “Одоохондоо ямар нэг тайлбар, албан ёсны байр суурь илэрхийлэх зүйл алга байна” гэсэн хариултыг өглөө.
Энэхүү дуулиант зургаас үүдэлтэй олон ургальч үзэл хүчтэй илрэх нь. Б.Обама их гүрний ерөнхийлөгч боловч бидэнтэй адил хувь хүн, алдаа гаргаж л таарна. Тэглээ гээд ингэтэл нь өндөр авахуулах, хоёр улсын найрсаг харилцаанд нөлөөлөхүйцээр улс төржүүлэх хэрэг байгаа билүү гэж дүгнэх эх сурвалж байх юм.
Нөгөө талаас Америкчууд чөлөөт улс гэдгээрээ үзэл бодлоо хэнээр ч захируулахгүй илэрхийлж, төрийнхөө тэргүүний алдааг олж харж, шүүмжилж, өмнөөс нь Монголчуудаас уучлал хүсч байна.
Харин бид энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ.
МАН-ын талыг дэмжигчид Ц.Элбэгдорж өөрийнхөө хүнээр авахуулсан зургаараа зориуд Пи Ар хийж байна, Б.Обаматай мундаг харилцаатай хүн болох гээд онигоонд орлоо гэх маягтай дүгнэлт мэдээллийг хийж байна. Харин АН-ын талыг баримтлагчид нь Монголын нэр хүндийг гутаалаа, ерөнхийлөгчийн маань нэр хүндэд халдлаа гэх өнгө аясыг илтгэх болов. Гэтэл бид яагаад нам эвслээрээ хуваагдалгүй, нэгдмэл санаагаар Монгол улсынхаа Ерөнхийлөгчийг монголынхоо эрх ашгийн төлөөнөөс харан, өмөөрч, үгээ хэлж болдоггүйг гайхаад байна. Ийм үед л бид үндсэрхэг үзэл, монголоо гэсэн чин сэтгэлээ аль нэг намын үзэл бодлын хүлээсгүйгээр илэрхийлэх ёстой биш гэж үү.
“Жижиг” улсын ерөнхийлөгч Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа арга хэмжээнд нөлөө бүхий оролцож байна гэдэг томоохон давуу тал. Тийм ч учраас их гүрний ерөнхийлөгчтэй сайн харилцаатай гэдгээ харуулах ховор боломжийг алдалгүй хажууд нь зогсон зургаа татуулах нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд зүйн хэрэг юм. Харин Б.Обама чухам ямар сэрэл, сэдлээр ерөнхийлөгчийн маань нүүрийг таглаж орхисныг түүний өмнөөс бодоход төвөгтэй юм. Тиймээс албан ёсны хариулт нэхэх нь чухал.
Манай Ерөнхийлөгчийн хувьд одоо чуулганд хэрхэн оролцож байгаа, ямар байр суурьнаас хандаж байгааг илүү сонирхох хэрэгтэй болж байна. Энэхүү ховор дуулиант байдлыг хэрхэн өөрт, монголд ашигтайгаар эргүүлэхээс манай улсын хэтийн нэр хүнд шалтгаалах юм чинь.
Юутай ч эрхэм Ерөнхийлөгч энэ үйл явдалд айлчлалаас ирэнгүүтээ тайлбар, үзэл бодлоо илэрхийлнэ байх. Харин Б.Обама цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямар ч байсан энэхүү чуулган, тэрхүү гэрэл зураг манай Ерөнхийлөгчийг дэлхий нийтийн хэвлэлийн од болгож, Монгол гэдэг нэрээр хэдэн өдөртөө амьсгалуулах боллоо. Ер нь бол бурханд ч гэсэн зүүний сүвэгчийн зайны алдаа гаргах эрх бий...
Бэлтгэсэн: Э.Болор
www.shuum.mn