logo
Дорнодын “Тогтвортой амьжиргаа” төслийн зохицуулагчийг төсөл унагалаа хэмээн амийг нь егүүтгэжээ

Дорнодын “Тогтвортой амьжиргаа” төслийн зохицуулагчийг төсөл унагалаа хэмээн амийг нь егүүтгэжээ

2011/09/24
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “Тогтвортой амьжиргаа” төслийн зохицуулагч хийдэг М гэгч эцэг хүү хоёрын гарт амь үрэгдсэн жигшүүрт хэрэг гарчээ.
Тус суманд тэрхүү төслийн шугамаар багагүй хэдэн төгрөг төсөвлөгдсөн бөгөөд түүний дагуу “алуурчин” аав, хүү хоёр төсөл бичиж өгч. Тэдний бичсэн төсөл уг шалгуурыг хангаагүй тул төслийн мөнгөнөөс хувь хүртэж чадаагүй юм байна. Үүндээ  шаралхсан аав, хүү хоёр нийлж байгаад төслийн ажилтныг зодон, амь насыг нь егүүтгэсэн хэрэг. Гэтэл энэхүү аллагын эх үүсвэр нь авилга, хээл, улс төрийн амбицаас үүдэлтэй аж. “Тогтвортой амьжиргаа” төслийн Дорнод аймаг дахь зохицуулагч Боргил гэгч нь “алуурчин” эцэг хүү хоёрын төслийг “унагах”-ыг талийгаач М-д “үүрэгдсэн”, энэхүү үүргийг цаагуураа тус аймгийн засаг даргын орлогч Л.Хишигтогтох гээчийн “тушаал” байсан гэх хардлага өндөрөө авсан юм байх. Засаг даргын орлогч гэх тэрхүү нөхөр хор найруулахдаа гаршсан, тус аймагт шалгаруулалтанд орж байгаа бүх л төсөл, тендер түүний гараар ордог, нэг ёсондоо мэргэшсэн нэгэн юм байх. Тиймээс ч нутгийнхан нь “Тодорхой хувь” Хишгээ гэж өхөөрддөг сурагтай. Төслийн зохицуулагч Боргил, орлогч Хишгээ хоёр садан төрлийн шахуу хэлхээ холбоотой ч гэх сураг бий гэнэ. Харин эцсийн дүндээ тэдний хоорондын сонгуулийн, улс төрийн тохирооны гайгаар нэгэн залуу амиа алдсан нь л харамсалтай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш