logo
Дорноговийн хэсэг газрыг 2 тэрбум 800 сая доллараар Хятадуудад заржээ

Дорноговийн хэсэг газрыг 2 тэрбум 800 сая доллараар Хятадуудад заржээ

2011/09/24
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Ханги-Мандалын хилийн боомт орчмын нэлээд олон га газрыг Хятадуудад зарчихаж гэнэ” гэсэн яриа газар авч эхэллээ. Энэхүү мэдээллийн мөрөөр шалгаж үзэхэд их ой давхцсан баяр наадмын өдрүүдэд олны анхаарал чиглэсэн тэр үетэй давхцуулан хийгдсэн наймаа гэнэ. Энэхүү наймаа панз үсэргэгч гол эзэд нь тус аймгийн засаг дарга П.Ганхуяг, орлогч дарга Ж.Галбадрах нар аж. Тэд Хатанбулаг сумынхаа газар нутгийг хэсэгчлэн, 2 тэрбум 800 сая ам.доллараар зарсан гэх юм. Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Засаг ноёдоос тодруулах гэсэн боловч холбогдож эс чадсан учир тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодруулахад “Тэр ч нэг тиймэрхүү онцгүй явдал болох нь ч болчихсон юм билээ” гэсэн хариулт өгсөн юм. Харин уг газрыг таван компани нийлж авсан бөгөөд дөрөв нь цаанаа хятад эзэнтэй компани байгаа аж. Түүнчлэн энэхүү хэрэгт прокурор асан Г.Адьшаагийн нэр холбогдож байгаа бололтой. Өөрөөр хэлбэл төрөөс төрж буй тэрбумтнууд монголын газар нутгийг гадна дотныхонд, бүр тодруулбал хятадуудад зараад эхэлчихсэн нь энэ хэргээр нотлогдож байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш