logo
СХД-ийн засаг дарга Ц.Болд 300 саяыг гол гаргаад нарсанд сууж мэдэхээр болов

СХД-ийн засаг дарга Ц.Болд 300 саяыг гол гаргаад нарсанд сууж мэдэхээр болов

2011/09/24
СХД-ийн засаг дарга Ц.Болдыг Эрүүгийн цагдаагийн газрынхан өчигдөр орой 21.00-22.00 цагийн үед баривчилжээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнд УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Уг хэрэгт холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга байсан Б.Дэлгэрбаярыг мөн саатуулсан бололтой. Тэднийг хамтран цас хайлуулах бодист төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутган УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хорьж шалгах шийдвэр гаргасан байна.
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш