Амины орон сууц барих зөвшөөрлийг заавал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авах шаардлагагүй болно. Амины орон сууц барих боломжтой, дахин төлөвлөлтөд ороогүй гэр хорооллын зарим байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийхээр болсноо албанынхан хэлж байна. Ингэснээр амины орон сууц барих боломжтой газруудыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зааж өгөх юм. Түүнчлэн иргэд хашаандаа амины орон сууц барихын тулд тус газраас зөвшөөрөл авдаг байсан бол удахгүй ТҮЦ машинаас аль эсвэл цахим хэлбэрээр авдаг болно.