logo
Хөдөө аж ахуйн бирж 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн бирж 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

2015/01/10
“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК энэ сарын 8 -ны байдлаар 315 удаа арилжаа зохион байгуулжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус бирж нийтдээ 8 647 тонн хонины ноос, 2 073.6 тонн тэмээний ноос, 12 508 тонн ноолуур, 27 447 тонн тосны ургамал, 1 648.9 тонн ямааны завод ноос, 24 тонн тэмээний болон 878.3 тонн хонины завод ноос, 12 толгой хонь нэг сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 959.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тус биржид одоогийн байдлаар долоон төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалжээ. 2015 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ гэж ХХААЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш