Модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэхээр зорьж буй Баянзүрх дүүргийн иргэн Ч.Буянбаатар манай энэ удаагийн “ Жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг өдөр” буланд оролцлоо.
“Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зориг гаргаж буй иргэнийг дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулж зээл олгох талаар аймаг, нийслэл дүүрэг бүрт хичээж ажиллаж байна” гэж Засгийн газрын ЖДҮ-ийн газрын дарга Ням-Осор хэлсэн. Энэхүү хэлсэн үг нийслэл, дүүрэгт хэрхэн хэрэгжиж буй талаар сурвалжлав. Сурвалжлагынхаа эзнийг хайсаар Иргэний бүртгэл мэдээллийн төвд 11 цагт очлоо. Хуулийн этгээд байгуулах бичиг баримт бүрдүүлэх хэсэгт ороход мэдээлэл лавалгааны 12 хэсэгт тус бүр арав гаруй хүн дугаарласан байв. Хүмүүсийн зай завсараар Архив лавалгааны архивч нэгэн эмэгтэйгээс өөрийгөө танилцуулангаа хоёр асуултанд хариулт авлаа. “ХЭАА, компани байгуулахад хамгийн эхлээд нэр авах ёстой гэнэ. Нэр авахад маят бөглөөд 600 төгрөг тушаана. Ингээд нэрийнхээ дагуу тав хоногийн дотор компани байгуулж нэрээ баталгаажуулж бичиг баримтаа бүрдүүлж өгнө. 14 хоногийн дараа гэрчилгээ бэлэн болох хуультай. Гэрчилгээний үнэнд 22000 мянган төгргийг Голомт банкинд тушаагаад болох гэнэ. Гэхдээ хурдан шуурхай үйлчилж долоо хоногийн дотор компанийн бичиг баримт гаргаж байгаа” гэж архивч Чагнаадорж хэлсэн. Ийнхүү хариулт авчихаад эргэтэл нэгэн залуу “Харин ч санасныг бодоход компанийн гэрчилгээгээ хурдан авлаа шүү” гэж ярьсаар гарлаа. Түүнд учраа хэлж ярилцах санал тавихад татгалзсангүй. Түүнийг Ч.Буянбаатар гэдэг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн.
Газар авч,үйлдвэр явуулах байртай болсон ч зээл олддоггүй юм байна
Тэрээр хоёр жилийн өмнөөс л Модон эдлэлийн үйлдвэр байгуулахаар зорьжээ. Анх нэгэн найзынхаа модон эдлэлийн үйлдвэрт хаалга, цонх, хийж эхэлжээ. Тэндээс маш олон зүйлийг сурчээ. Гэвч өөрийн гэсэн үйлдвэр байгуулбал арай илүү ашиг олж амьдрал ахуйгаа сайжруулах боломж байгааг мэдэрсэн байна. Эхний ээлжинд үйлдвэрлэл явуулах байр, газар хэрэгтэй. Тиймээс тэрээр өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэг Зуслангийн орчимд нэгэн жижиг хашааны газрыг аз таарч хямдхан худалдаж авчээ. Ингээд хуримтлуулсан мөнгөрөө үйлдвэрлэлийн байр барьсан аж. Одоо тэрээр тоног төхөөрөмжөө авах мөнгөгүй болжээ. Ямарч байсан барьцаа хөрөнгөтэй учраас банкнаас зээл олдох магадлалтай гэж тооцоолсон аж. Гэвч Хас банкны гарааны зээлийг сонирхож очтол үйлдвэрлэл явуулж эхлээгүй гээд зээл олдоогүй. Арилжааны бүх банкинд хандсан боловч зээл бүтээгүй аж. Уг нь хаалга хийх тоног төхөөрөмжөө л авчихвал мөнгө ороод ирэх байдаг. Ах дүү найз нөхдөөсөө мөнгө зээлэх боломжгүй. Газар байр авах гээд боломжтой бүгдээс мөнгө зээлчихсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнтэй уулзжээ. “Манай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаад бид дэмжиж хамтарч ажиллах болно. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хөнгөлттэй зээл олгох хөтөлбөрт жил бүр хэрэгждэг. Төсөл бичиж, шалгаруулалтад оролцож болно. Гэхдээ энэ жилийн тухайд оройтсон байна” гэжээ. Хэдийгээр энэ жилийн тухайд төлөвлөсөн зүйл нь бүтэхгүй болсон ч гэлээ тэрээр шантралгүй хөөцөлдсөөр байгаа аж. Зээл тусламжинд хамрагдахын тулд одооноос төслөө сайн хийх хэрэгтэй. Мөн шинээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад үйлдвэрлэл эрхлэх гэрээ хийх, газар эзэмших гэрчилгээний нэрээ солиулах, цахилгаан татах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг ажлуудаа амжуулж явна гэж хуучилсан. Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийн бичиг баримтаа бүрдүүлсэн байна. Одоо хурлаар орохоор хүлээгдэж байгаа аж. Газрын гэрчилгээний нэрээ солиулахаар тус дүүргийн ЗДТГ-ийн газар зохион байгуулагч Г.Ариунзаяатай уулзаж түүний хэлсний дагуу кадастарын зургийг дахин гаргуулж авчээ. Бичиг баримт бүрдүүлэхэд нэг сарын хугацаа оржээ. Мөн Зуслангийн Цахилгаан шугам сүлжээ хариуцсан инженер н.Баатархүү манай мэргэжлээс шалтгаалах тодорхойлолтыг гаргахад зөвлөсөн. Ер нь нэг юм хийхээр зорьсон цагт хөөцөлдөөд явахад бүтдэг гэдгийг биеээрээ мэдэрлээ. Хэдийгээр зээл бүтээгүй ч гэсэн зээл төсөлд хамрагдахын тулд хичээнэ. Банкууд барьцаа хөрөнгөтэй бол зээл олгоно гэдэг худлаа юм байна гэж тэр ярьсан. Түүнийг компаниа байгуулж гэрчилгээ авч байх үед нь Иргэний бүртгэл мэдээллийн газарт тааралдсан. Та компани байгуулахад юунд яарсан юм. Татварын тайлан гаргах ашиг орлого олох гээд бөөн асуудал үүсэх байхдаа гэж түрүүнээс хойш асуух гээд байсан асуултаа тавьлаа. Тэрээр эртнээс л бүх юмаа хөөцөлдөж байхгүй бол цаг тулахаар бүтдэггүй юм байна. Компанийн нэр авах асуудал хамгийн хүнд байдаг. Дор хаяж 20 нэртэй очих хэрэгтэй. Түүнээс компани байгуулах, гэрчилгээ авах, тамга хийлгэхэд долоо хоног болдог гэв. Ийнхүү бидний яриа өндөрлөсөн.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn