Эрүүгийн хэргийн шүүхээс албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тус дүүргийн Засаг дарга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ хамтарсан гурван талт гэрээг 2014 оны тавдугаар сарын 10-ны өдөр байгуулсан.
Эрүүгийн хэргийн анхан шатны Нэг дүгээр шүүхээс Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн А нь 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 260 цаг, иргэн О нь 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн 350 цаг тус тус албадан ажил хийлгэх ял оногдуулсныг гэрээний дагуу Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГазар ажлын байраар хангаж байна.
“Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГазар нь 2014 онд нийт 13 иргэнийг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнийг хог тээвэрлэлтийн ачигч, тохижилт үйлчилгээний ажлын байраар хангажээ.