logo
Өнөөдрийн зурхай /2015.01.12/

Өнөөдрийн зурхай /2015.01.12/

2015/01/12

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 22. Сумъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ, ундаа олдоно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч, сексийн энерги нэмэгдэх өдөр. Хонины ордны эрчүүд гэнэтийн таатай бэлэг буюу мэдээ хүлээн авна. Эсвэл ойр дотны хүнээс бэлэг ирнэ. Та эсрэг хүйснийхний анхаарлын төвд орно, гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод танд зөвлөж байна. Харин энэ ордны эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Та энэ өдрийг эрүүл амьдрах хэв маягийг идэвхитэй мөрдөж эхлэхэд зориул.


Үхэр (4/20-5/20)

Сонирхолтой өдөр. Өнөөдөр ямар нэгэн албан тушаалтан, түшмэлтэй холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, бичиг баримт хэлбэржүүлж албажуулах, дээд шатны байгууллагад хандахад тохиромжтой өдөр. Үдээс өмнө бодлогогүй хөнгөн хуумгай хэлсэн үг, хэллэг, аль эсвэл худал хуурмаг үүрэг амлалтын тайлбараас үүдэн ялимгүй бага хэмжээний үл ойлголцол гарах бололтой. Огторгуйн оддын байрлал өнөөдөр хайр дурлалд тань аз жаргал, түргэн хугацаанд биелүүлэх хүсэл, сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн зүйлс гарч ирнэ гэдгийг зөгнөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Гэнэтийн сайн ч, муу ч үйл явдлаар дүүрэн байх өдөр. Сансрын энергийн өөрчлөлт, урлан бүтээх боломж идэвхжих өдөр учир ихэнх ихрийнхэнд ирээдүйгээс ирж байгаа дохио тэмдгийг хүлээж, барьж авах онцгой чадвартайгаа эргэн тойрныхондоо харуулах боломж гарна. Өсөн нэмэгдэж байгаа ажиллаж, хөдөлмөрлөх чадвар тань маш их анхаарал төвлөрлийг шаардаж байгаа ямар ч ажлыг гүйцэтгэхэд тусална.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Аялал, томилолтоор явахад сайн өдөр. Энергийн нөөц эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр танд хол явахыг санал болгоно, зөвшөөрөх хэрэгтэй. Замд амжилт хүлээж байна, энэ нь адал явдлын, уран бүтээлч, хувийн болон ажлын ялалтууд байх болно. Гэвч настангууд өөрийн хүч бололцоог ухаалгаар үнэлэх хэрэгтэй. Зөнч зүүд зүүдлэгдэж магадгүй.


Арслан (7/23-8/22)   

Амьдралын эрч хүч дүүрэн байх өдөр. Үл хөдлөх хөрөнгө болон худалдаа хийхэд сайн. Гэхдээ хүсэж буй зүйлээ бодит байдалтай зэрэгцүүлэн дэнсэлж үз. Таны нэр хүндийн байдал сэтгэл санаанд шууд нөлөөлөх тул өөрийн чадлаас хэтэрсэн, хийж дийлэхгүй зүйлээ битгий барьж ав. Үдээс хойших цаг заваа гэр бүлийнхээ хүрээнд өнгөрөөхөөр төлөвлө.



Охин (8/23-9/22)   

Ажил хэргийн холбоо тогтоох, шийдвэр гаргахад боломжийн өдөр. “Ариун” өдрүүдийн нэг болой. Хэрэв өнөөдөр танд томоохон гэрээ хэлэлцэл хийх болон ашигтай ажлын санал хүсэлт тавибал эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хүлээн авах хэрэгтэй. Гэвч богино хугацаанд амжилт, үр дүнг хүлээх нь илүүц байх болно. Шийдвэр гаргахад нилээд их цаг хугацаа шаардах авч ихээхэн ашиг орлого авч ирэх магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Тайван өдөр. Асуудлыг зөв шийдвэрлэх чадвар, зорилгодоо хүрэх зөрүүд зан амжилтад хүргэнэ. Од гарагс танд зөөлөн хандаж байгааг та харж байгаа. Дурын ямар ч ажил анхны оролдлогоороо бүтэх болно. Биеийн хүчний ажил, эмчилгээ хийлгэхэд таатай байна. Та хаана ч бүхнийг амжуулж, амжилтанд хүрэх тул ямар ч ажлыг зоригтой барьж ав.


Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр байж болзошгүй. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөрийн бодолтойгоо ганцаараа байж сэтгэл санаагаа тайвшруулаарай. Өнөөдөр амьдралдаа сэтгэл дундуур байгаагаа болон баргийн юманд сэтгэлийн таашаал авахгүй байгааг хүлээн зөвшөөр. Стресс таны бусдаас хэтэрхий их юм найдаж, эсвэл хэтэрхий шаргуу хичээсний үр дүн юм. Та өөрийг тань дэмждэг дотны хүмүүстээ найдаж болно. Хэдий тийм ч та асуугаад үзэхэд гэмгүй.


Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Магадгүй сэтгэл санаа тавгүй уур бухимдлаас болно. Ойрын хугацаанд ямар нэгэн нэмэлт санхүүгийн боломж олдоно гэж бүү найдаарай. Мөн түүнчлэн мэргэжлийн ажлын хүрээндээ идэвх зүтгэл бүү гарга. Гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүсээр дуусгавар болго. Ойр дотнын хүмүүстэйгээ оройг өнгөрүүлээрэй. Зүүдэнд уйлах эсвэл нулимс харвал муугийн тэмдэг.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр од гараг шургуу мөн далайцтай хөдлөх хэрэгтэйг зөвлөж байна. Бүр бага цалинтай санагдсан ч шинэ ажлаас бүү татгалз. Дурын асуудлыг шийдвэрлэх дээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал, мөнгө таныг буцааж ороох болно.


Хумх (1/20-2/18)   

Санхүүгийн бэрхшээл үүснэ. Хүнд туршилтууд эсвэл санаандгүй үйл ажиллагаа сонгосон замаас ухрахад хүрч болзошгүй байна. Анх эхэлсэн ажлаа орхих хэрэггүй. Заавал дуусга. Магадгүй шинэ хамтрагчтай болно эсвэл хэн нэгэн нөлөө бүхий хүний тусламжтайгаар өөрийн зорилгодоо дэмжлэг авна. Унтахынхаа өмнө халуун ваннанд орох болон сүү уухыг зөвлөж байна. Зүүдэнд эрдэнэс зүүдэлбэл удаан хугацааны тэмцлийг өгүүлж байна.


Загас (2/19-3/20)

Гэнэтийн таагүй мэдээ сэтгэл санааг тань хямраах эсвэл гэр бүлийн байдлыг хурцатгах болно. Хүнд хэцүү асуудалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Таны зүгээс итгүүлэх мөн уран үг шаардагдах болно. Гэр бүлд тань таны анхаарал халамж дутагдаж байна. Эдгээр зүйлсийг нөхөхийг сануулж байна. Архи дарс их хэмжээгээр хэрэглэх болон галын аюулаас болгоомжлоорой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш