logo
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хуулийн хэрэгжилт хангалтгүй тул асуулга тавьсан

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хуулийн хэрэгжилт хангалтгүй тул асуулга тавьсан

2011/09/24
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг анх 1993 онд баталж, үйлчлэх хүрээ нь зөвхөн ашгийн төлөөх хуулийн этгээдэд болон төрийн захиргааны байгууллагад үйлчлэхээр заасан байдаг. Гэвч амьдралд улсын бүртгэлд аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа явуулдаг олон нэгж бий. Энэ нь хувь хүн, ашгийн төлөө бус  хуулийн этгээдийн зүгээс зах зээлд нөлөөлөөд зогсохгүй өрсөлдөөнийг хязгаарлах бай-дал сүүлийн үед газар авчээ. Тиймээс бизнесийн харилцааг хязгаарласан, өрсөлдөөнд харшилсан шийдвэрийг нутгийн өөрөө удирдах байгууллагууд ихээр гаргаж байгаа зэргийг харгалзан зохицуулалтын хүрээг өргөтгөх үүднээс хуульд шинэчилсэн найруулгыг 2010 онд хийсэн билээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт, Р.Амаржаргал нар аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн үйл ажиллагаа эрхЭлж байгаа хуулийн этгээд, нутгийн өөрөө удирдах байгууллагад Өрслдөөний тухай хууль тэгш үйлчилдэг байхаар шинэчлэн найруулсан. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн най-руулга нь өрсөлдөөнийг хязгаарлах, өрсөлдөөнд харш үйл ажиллагаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, монополь байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хянапт тавих болон өрсөлдөөний хууль тогтоомж зөр-чигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн юм.
Энэхүү хуулийн хэрэгжилт ятар байгаа талаар УИХ-ын гишүүн, хууль санаачлагчдын нэг Д.Ганхуягаас зарим зуйлийг тодруулсан юм.
-Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг    санаачилж, батлуулсан. Ингэснээр хуулийн хүрээ тэлж, хариуцлагыг өндөржүүлсэн гэж үздэг. Харамсалтай нь хууль сайжирсан ч амьдрал дээр хэрэгжилт нь тааруухан байх шиг?
-Анх энэ хууль 1993 онд батлагдан2010оны долоодугаар сарыг хүртэл мөрдөгдсөн. Шинэ хуулийн үзэл баримтлап бол шударга бус өрсөлдөөнийг хориглох гэхээсээ илүү шударга өрсөлдөөнийг дэмжихэд чиглэгдсэн. Шударга өрсөлдөөнөөс хэрэглэгчид, иргэд хождог. Аж ахуйн нэгжүүд шударгаар өрсөлдөөнөөр тэдний өрсөлдөх чадвар дээшилдэг. Нөгөө талаас шударга өрсөлдөөнөөр иргэд, хэрэглэгчдэд чанартай сонголт хийх боломжтой олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ үнийн болон бусад сайн нөхцөлөөр нийлүүлэгдэх боломж бүрддэг.
Энэ нь "Хэрэглэгч хаан" гэсэн уриа, зорилго хэрэгжих үндэслэл болдог.
Монголчууд зах зээлийн нийгэмд шилжсэн энэ 20 жилд өрсөлдөөн бий болсноор манай хэрэглэгчдийн хэрэглээ олон талтай болсныг бид бүхэн мэдэж байгаа. Ер нь шударга өрсөлдөөн гэдэг бол хувь хүний, улсын, нийгмийн ч хөгжлийн түлхүүр юм. Бид ийм нийгэмд амьдарч байна.
-Хуулиар хариуцлагыг өндөржүүлэн, Өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг ч нээсэн. Гэвч шударга бус өрсөлдөөн оршин тогтносоор байна. Магадгүй хуулийн цоорхой гараад байна уу?
-Анх батлагдсан хуульд Азийн өрсөлдөөний байгууллагаас дүгнэлт хийсэн байдаг. Дүгнэлтийн гол агуулга нь өрсөлдөөний харилцааг зохицуулах төрийн байгууллагын бие дааж хараат бусаар тодруулбал, улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөл хангалтгүй, зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхпэгчдийн өрсөлдөөнд харш гэрээ, хэлэлцэлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт тодорхой бус, хууль зөрчигчидтэй тооцох хариуцлага сул зэрэг асуудал байсан. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шударга өрсөлдөөний харил-цааг зохицуулах төрийн байгууллагын үүрэг чухал. Ихэнх оронд энэ өрсөлдөөний байгууллага нь хороо хэлбэрээр зохион байгуулагдсан, нэлээд эрх мэдэлтэй, нээлттэй, шийд гаргах бүтцэд нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй болсон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах бүтэц нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах найман хүний бүрэлдэхүүнтэй. Үүний тав нь Засгийн газраас, МҮХАҮТ, ХЭАХН, МҮҮЭ-ээс нэг нэг хүн байхаар хуульчилсан. Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн тодорхойлолтыг боловсронгуй болгосон. Зүй ёсны монопол ААН гэж тухайн зах зээлд тухайн бараа бүтээгдэхүүнийг ганцаараа нийлүүлдэг, нийлүүлэхдээ хамгийн бага зардлаар нийлүүлэх үүргийг хүлээсэн болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тухайн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний 1/3-ээс дээш хувийг нийлүүлдэг аж ахуй эрхлэгчийг хэлдэг. Зүй ёсны монопол ААН, давамгай байдалтай ААН аль нь байж болно, байх ч ёстой. Зүй ёсны монопол ААН-д одоогоор Ус сувгийн удирдах газар, Эрчим хүчний Удирдах газар зэрэг байгууллага балдаг. Харин давамгай байдалтай аж ахуйн нэгжид "НИК", "Мобиком" зэрэг орж байгаа.
Харин эдгээр аж ахуйн нэгжүүд ноёлох үйл ажиллагааг "давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах" хориглодог.
Нөгөө талаас эдгээр аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээний үнийг зохиомлоор хөөрөгдөх, эсвэл үгсэн хуйвалдах байдлаар үнэ нэмбэл хуулиар хүлээх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгжид хууль зөрчсөн асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай маргасан тохиолдолд хөндлөнгийн хараат бус аудитиар аудит хийлгэж санал, дүгнэлт гаргуулахыг хуульд заасан. Мөн бараа, үйлчилгээнийхээ үнэд өөрчлөлт хийсэн тохиолдолд заавал ШӨХТГ-аас дүгнэлт гаргахаар болсон.
-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд ямар зохицуулалтыг хэрхэн хийсэн бэ. Монополь аж ахуйн нэгжүүд үнийг дур зоргоороо хөөрөгдөж байхад хариуцлага хүлээлгэдэггүй шүү дээ?
-Иргэд, өрхийн өдөр тутмын хэрэглээний шатах, тослох материал, гурил, талх, мах, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг стратегийн барааны эрэлт нь нийлүүлэлтээс давахаараа үнэ нь өсдөг. Гэтэл энэ асуудлыг зохицуулах төрийн байгууллага тодорхой бус, зуучлагч, ченжүүдэд бурууг тохсоор ирсэн. Тэгвэл шинэ хуулиар энэ харилцааг тухайлбал, гол нэрийн барааны эрэлт нийлүүлэлтэй зохистой байдлыг Засгийн газар холбогдох хувийн хэвлшийн аж ахуйн нэгжийг дэмжиж, хамтарч ажиллах үүрэгтэй болсон. Мөн төрийн байгууллагын зүгээс аж ахуйн нэгжид ялгавартай хандсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай  хариуцлага тооцохоор болсон. Мөн компаниуд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаахын тулд ал-дагдалд оруулж болзошгүй худал зөрүүтэй мэдээлэл цацахыг хориглосон. Харин нзмэлт өөрчлөлт оруулсан Өрсөлдөөний тухай хуульд дурьдсан харилцааг чанартай зохицуулахад чиглэсэн.
Хариуцлагын тухайд хуучин хуулиар зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуйн нэгж, бусад аж ахуй нэгжийг хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 250 мянган төгрөгөөр торгодог байсан. Энэ байдлыг өөрчилж ноёлох үйл ажиллагаа явуулах, өрсөлдөөнд харш гэрээ, хэлэлцээр хийх, үгсэн хуйвалдах, өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах зэргээр хууль зөрчсөн тохиолдолд өмнөх жилийн борлуулалтын орлогын 3-6 хүртэл хувиар торгох, хууль бусаар олсон орлогыг хураах, 20 сая хүртэл төгрөгөөр торгох зэрэг хариуилагыг ногдуулахаар болсон. Мэдээж давхар хариуцлага ногдуулахгүй. Дээрх хариуцлагын хувь бусад оронд 8-12 хувьтай байгаа. Өршөөх заалт ч бий.
-Энэ бүхэн цаасан дээр л бууснаас биш амьдралд хэрэгжихгүй байх шиг. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Өмнөнь гарч байсан сөрөг үзэгдлүүд буурсан болов уу?
-Хуулийн хэрэгжилт сайн гэж хэлэхэд хэцүү. Энэ хуулийг 2010 оны зургаадугаар сард баталсан. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газар баталсан болон Хамтын удирдлагын бүтцийг томилсон эсэх нь тодорхой бус байна. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа.
Л.Нинжсэмжид
Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш