ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2012 оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг хүлээн авснаа мэдэгдлээ. Эрх баригч Нэгдсэн Орос намын их хурал дээр хэлсэн үгэндээ ноён Путин одоогийн Ерөнхийлөгч Медведев түүнтэй албан тушаалаа солихыг дэмжсэн гэжээ. Оросын "царь"-н энэхүү мэдэгдэл түүнийг хамгийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөх болов уу гэсэн таамаглалыг нэг тийш болголоо.
Ноён Путины удирддаг Нэгдсэн Орос нам хойд хөршийн улс төрд давамгайлдаг бөгөөд шинжээчид түүний Кремлд эргэн ирэх нь бараг баталгаатай болсон гэж үзэж байна.
Медведев 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Путин хоёр ч удаа Ерөнхийлөгчийн албыг хашсан. Харин Үндсэн хуулийн дагуу тэрээр гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй байсан юм.
"Надад тавьсан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг дэмжсэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна, энэ бол миний хувьд том хүндэтгэл" хэмээн тэрээр их хурлын төлөөлөгчдөд хандан мэдэгджээ. Путин түүнчлэн ноён Медведевийг 12-р сарын дөрөвний парламентын сонгуулийн дараа Ерөнхий сайд болж болохыг ч үгүйсгээгүй байна.
"Нэгдсэн Орос нам ялна гэдэгт би эргэлзэхгүй байна, олны дэмжлэг хүлээсэн Дмитрий Анатольевич шинэ, үр нөлөөтэй, эрч хүчтэй баг бүрдүүлж, ОХУ-ын засгийн газрыг тэргүүлж чадна" хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Хэдийгээр Медведев Ерөнхийлөгч болсон ч Путин Оросын улс төрд гол тоглогч хэвээр үлдсэн гэж зарим шинжээчид хэлдэг. Барууны зарим улс төрчид хатуу чанга Путиныг бодвол Медведевтэй хэл амаа ололцоход илүү амар гэж үздэг аж.
Оросын ихэнх иргэд Путин Медведевийг бодвол илүү нөлөө, эрх мэдэлтэй гэж үздэг байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Путин ирэх жил сонгогдвол зургаан жил ерөнхийлөгчийн албыг хашна. Өмнө нь энэ хугацаа дөрвөн жил байсан. Ингээд Путин дахин хоёр удаа сонгогдож чадвал 2024 он хүртэл Оросын "царь" байх юм.
Э.АМАР