logo
Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй

Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүй

2015/01/14

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсэний болон болон амаржсаны тэтгэмжийг, жирэмсэний чөлөө авахаас өмнө 6 сарын хугацаанд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн даатгуулагч эх авах боломжтой юм.

   Албан журмаар даатгуулсан эхийн жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингаас дунджаас 100 хувиар, сайн дураар даатгуулсан даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар тооцож төрөхийн өмнө 2 сарын, төрсний дараа 2 сарын, нийт 4 сарын хугацаанд олгох хуулийн зохицуулалт хэвээр үргэлжилж байна.

    Даатгуулагч эхэд олгох жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацааг бууруулах асуудал Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тодотголд тусгагдаагүй бөгөөд энэ онд улсын хэмжээнд нийт 60 орчим мянган эхэд 56,2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөөд байна.

    Харин Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд даатгуулагч эх, Нийгмийн даатгалын сангаас жирэмсэний болон амаржсаны дараах тэтгэмж авч байх 5 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас жирэмсэний тэтгэмж нэмж олгох сарын 40 мянган төгрөгийг давхардуулан олгохгүй байхаар, уг даатгуулагч эхийг хүүхдээ төрсөн сараас эхлэн Нийгмийн даатгалын сангаах олгох амаржсаны  тэтгэмж дээр нэмж, 7 сар хүртэлх хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгож байхаар тус тус Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгасан байна.

    Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй эхчүүдэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд Нийгмийн халамжийн сангаас 40 мянган төгрөгийг олгох зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөх болно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш