Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-ны даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын ажлын хэсгүүдийн хуралдаан Төрийн ордонд болно.
Үүнд:
- Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд.