logo
Цэргийн үүрэгтний тоо бүртгэлд амжиж бүртгүүлэхийг уриалж байна

Цэргийн үүрэгтний тоо бүртгэлд амжиж бүртгүүлэхийг уриалж байна

2015/01/19

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг  зохион байгуулж байна.

Тус бүртгэлд нийслэлд оршин сууж буй 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хамруулж, цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 60 шахам хувьтай байна.

Иргэд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харьяа хороон дээрээ ажлын өдрүүдэд 8-20 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Өмнө нь цэргийн бүртгэл завсардсан иргэдэд ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр зөрчлийг арилгах аж.

Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд үргэлжлэн явагдаж байгаа тул амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш