logo
Өнөөдрийн зурхай  /2015.01.19/

Өнөөдрийн зурхай /2015.01.19/

2015/01/19

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 29. Сумъяа гараг. Суулга одтой, 3 хөх  мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хийх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг ньбар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Идэвхтэй өдөр. Уран бүтээл туурвих, уучлал гуйх, мөргөл залбирал үйлдэхэд тааламжтай. Өөрийн авъяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ.


Үхэр (4/20-5/20)

Хүнд өдөр. Өөрийн мөнгөө хамаагүй үрж болзошгүй байгаа учраас болгоомжтой бай. Сэтгэл догдлуулсан эрч хүчээ хүмүүс рүү болон хийх хэрэгтэй байгаа ажил хэрэг рүүгээ чиглүүл. Ямар ч зөрчилдөөн маргаан гарсан байлаа ч өөрийхөөрөө ажлаа хийж өөрчлөлтийг бий болго. Амьдралын хүч чадал буурч эхлэх ба энэ нь эруүл мэндэд аюул нүүрлэж байгааг од эрхэс зааж байна. Биеийн хэт ачаалал, эрсдэлтэй ажлаас хойш суу.


Хамтатгах (5/21-6/21)

Долоо хоногийн эхэнд ажил төрлөөсөө холдох бөгөөд бараг бүх зүйлд урам хугарах болно. Иймэрхүү байдал нь ажил хэрэгт хүндрэл үүсгэх болно. Гэвч танд санагдаж байгаа шиг тийм ч муу бус байна. Ойр дотны хүмүүс энэхүү сэтгэл зүйн байдлыг давж туулахад туслахаас гадна байгальд амрах нь сэтгэлийн хүнд дарамтаас чөлөөлөх болно.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Тайван байх өдөр. Долоо хоногийн эхээр мэлхийнхэний байрлал тогтвортой байна. Хамгийн ярвигтай асуудалд ч гэсэн сэтгэл тайвнаар хандах ба тогтвортой байдалд байхыг хичээх хэрэгтэй. Тэвчээр ба сайн бодлогын хүчинд та үйл ажиллагааныхаа шинэ үе шатны суурийг үүсгэж чадна. Өдрийн эцэст мэдрэлийн хэт ачаалал үүсч магадгүй. Гэр бүлд байгаа ахмадуудтайгаа харилцах харилцаанд зөрчилдөөн үүсч магадгүй. Танд үргэлжилсэн бүрэн төгс амралт хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

  Идэвхгүй өдөр. Харилцаандаа анхаар. Биеэ буруу авч явах, шаргуу зан тань өнгөрсөн долоо хоногт олж авсан амжилтад нь нөлөөлж магадгүй. Бүх таагүй зүйлсийг ухаалгаар зохицуулахыг хичээ. Үдээс хойш амжилтыг дагуулсан уулзалт хийх төлөвтэй байна.


Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн тусламжын гарыг цааш нь бүү түлх. Энд л асуудлыг шийдэх гол түлхүүр, арга зам нуугдаж байгаа болно. Таныг ихэд сандрааж догдлуулах гэнэтийн уулзалт учрал тохиох аль эсвэл мэдээ мэдээлэл ирж болзошгүй байна. Биеэ барьж сэтгэлийн тэнхээтэй байхыг одод зөвлөж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл санаа тань эрх чөлөөг мэдэрч, баяр хөөртэй үйл явдал тохионо. Шинэ үнэн төрхийг мэдэх, бүтээлч чадамж тань өсөх өдөр. Шинэ танилтай болох нь эмэгтэйчүүдэд нөхцөл байдлыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Алдаагаа давтахгүй байхыг хичээ, өнгөрснийг маш сайн санаж амьдралаа дүгнээрэй. Та ирээдүйгээ маш гайхалтайгаар төсөөлнө.


Хилэнц (10/23-11/21)   

Идэвхтэй бүтээлч өдөр. Таны дур булаам байдал, бүтээлч чадамжууд тань байнга өсөх болно. Хосуудын харилцаа таатай байна. Нийгмийн хандлага, төлөвлөгөөт ажил, хүмүүстэй танилцах нь таатай байх бөгөөд ажлын байр сууриа бат бөх болгох, албан тушаал юмуу санхүүгийн асуудалд таатай нөлөөлнө. Эмх цэгцтэй мөн чадварлаг байдал тань амжилт авчирна. Таны өмнө бүтээлч чадвар тань нэмэгдэж мөн ажил хэргийн амжилтууд хүлээж байна.


Нум (11/22-12/21)   

Гарагсын таагүй байрлал нь мөнгө санхүүгийн хүндрэлийг аль эсвэл урьдчилж тооцоолоогүй зардлын аюул байхыг зааж байна. Хосын болзоо мөн хамтрагчийн тань таагүй үйлдэлд таагүй сэтгэгдэл төрнө. Зөрчилдөөн зөвхөн бие биедээ илэн далангүй ярилцсанаар шийдэгдэнэ.



Матар (12/22-1/19)   


Материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай өдөр. Иймээс ямар ч ажил барьж авсан юуны өмнө ашиг орлогын талаар эхлээд бод. Танилын хүрээгээ тэлснээр хожим ажил амьдралын талбарт тань эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр та ажил дээр хамгийн хүнд ажлыг ч амархан хийж чадах боловч харин янаг амрагийн харилцаанд бүтэлгүйтэх магадлалтай. Таны зүрх шаналж, бухимдах магадлалтай.


Хумх (1/20-2/18)   

Од гарагийн энергийг авч, хувийн амьдралаа цэгцлэх, тэнцвэрт өдөр. Таны дур булаам байдал, шургуу зоригтой байдал өндөр үр дүн гаргахад тань тусална. Үйл явдлыг яаравчлах хэрэггүй таны амжилт удаан хугацаанд биеллээ олох болно. Таагүй байдал үүсэх нөхцөл бүрэлдэх, аль эсвэл азгүйтэл бүтэлгүйтэл болох магадлал их байна. Харин орой тийш эргэн тойрныхонтойгоо харьцах харилцаа хэвийн байдалд орох болно.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр магадгүй танд хүнд байж болох юм. Нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болоод санхүүгийн хямралд орж болзошгүй мөн хамтрагчаа буруу дүгнэснээс болоод алдаа гаргаж болзошгүйг анхаараарай. Хийж буй ажилд тань тооцоолоогүй хүндрэл гарч болзошгүй. Шинэлэг санаа эсвэл үйлдэл, дотно харьцаа үүсгэх тал дээр хэрүүл маргаан гарч болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш