logo
Эр хүний костьюмны халаасанд юу байх ёстой вэ?

Эр хүний костьюмны халаасанд юу байх ёстой вэ?

2015/01/19
-Пиджакны дотор талын халаасанд маш нимгэн , хавтгай зүйлийг хийх хэрэгтэй. Тухайбал, тэмдэглэлийн дэвтэр, хавтгай түрийвч...

-Энгэрийн халаасанд зөвхөн зангиатай өнгө зохицсон л зүйл л хийнэ.

-Пиджакны хажуугийн халаасанд нүдний шилний хайрцаг болон өдрийн туршид хуримтлагдаж болох жижиг цааснуудыг хийж болно.

-Жилетний халаасанд зөвхөн халаасны цаг, эсвэл жижиг хутга хийдэг.

-Өмдний хажуугийн халаасанд хамгийн их хэрэглэгддэг жижиг эд зүйлсийг хийнэ. Түлхүүрийг зориулалтын саванд хийж халааслана.

-Өмдний арын халаасанд юу ч хийх хэрэггүй. Зүгээр л ийм халаас байгааг мартаж орхих хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш