Дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлж, олны сонорыг мялааж яваа залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “River sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх гэнэ.
Тоглолтод Монголын хамгийн шилдэг хөгжимчин “Никитон” хамтлагийн Цогоо, бөмбөрчин Золбоо, гитарчин Бука, “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг, бөмбөрчин Б.Ганхөлөг, “New star” студийн дуучин Г.Ядамсүрэн, Beatbox Баачка нарын уран бүтээлчид оролцох аж.
Харин тоглолтын ивээн тэтгэгч байгууллагаар “Бизнесийн мэдээ” сонин, mglnews.mn сайт, “Golden gobi” компани, “River sounds” клуб ажиллаж буй юм байна.