2015 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 18-23 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 хэм, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны нэгдүгээр сарын 23-наас нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 23-нд зүүн зүгийн нутгийн хойд, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 25-наас хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.