Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 07 цагаас эхэлсэн санал асуулга 20 цагт дуусч, дүн мэдээгээ нэгтгэнэ. Эхний өдрийн /01.21/ 20 цагийн байдлаар ирцийн мэдээ нэрсийн жагсаалтад бичигдсэн 16251 иргэнээс 34,99 хувь буюу 5689 иргэн санал өгсөн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.