logo
Монгол охинд амжилттай хагалгаа хийжээ

Монгол охинд амжилттай хагалгаа хийжээ

2015/01/23
Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны лолоодугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, Манай Улсад эмчлэх боломжгүй хоёр хүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир  өөрийн хүсэлтээр хагалгаанд орохоос татгалзсан байна. Харин З.Мөнхзулд Кёнхи Их Сургуулийн Кёнхи эмнэлэгт Ким Канг Ил эмчээр ахлуулсан мэс заслын баг зүүн хөлийн дунд чөмөг, шилбэний ясыг тэгшлэх, баруун хөлийнх нь хавдрыг авч, яс нөхөх хагалгааг хоёр удаа амжилттай хийсэн аж.

Сөүл хотын ИТХ-ын төлөөлөгч Ян Жун Юүк хоёр удаагийн хагалгаанд өөрийн биеэр очсон бөгөөд цаашид Улаанбаатар хотын ИТХ-тай хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга илгээсэн бичигтээ“ Ян Жун Юүк төлөөлөгч болон Кангдонг Кёнхи Их Сургуулийн эмнэлэг, Сөүл хотын иргэдийн халуун дулаан сэтгэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид хоёр орны найрамдалт харилцааны төлөө хичээж ажиллах болно” хэмээн дурджээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш