logo
Өнөөдрийн зурхай  /2015.01.24/

Өнөөдрийн зурхай /2015.01.24/

2015/01/24

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр  сарын шинийн 4. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 7 улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Тэсвэр тэвчээртэй байж, бусдын нууц явуулгад бүү авт. Харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Ахуйн цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхааралтай бай, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна.


Үхэр (4/20-5/20)

Аз жаргалтай өдөр. Амралтын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ агаар салхинд өнгөрөөвөл тааламжтай. Сэтгэл хангалуун байдал эрүүл амьдралыг тэтгэгч шимт бодис гэдгийг амьдралдаа мөрдлөгө болгох нь чухал. Та хүүхдүүддээ илүү их анхаарал халамж тавьж тэдний үгийг сонсох нь таны цаашдын ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг мартахгүй байх нь чухал.


Хамтатгах (5/21-6/21)

Халуун дулаан уур амьсгал, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх, урам зориг орох өдөр. Ажил төрөлдөө хамаг анхаарлаа хандуул. Эс бөгөөс зарим нэг ганхсан байр сууриа засаж залруулах гайхамшигтай боломжоо алдах болно. Ихрийн ордны эмэгтэйчүүдийн дахин давтагдахгүй, оньсого шиг байдал олон түмнийг гайхшируулна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ирэх долоо хоногоос эхлэх илүү идэвхтэй үед бэлтгэх өдөр болно. Энэ өдөр таны амьдралд буй ололт амжилт ба байгаа асуудлыг ухаарахад таатай өдөр. Ажилдаа эмх замбарааг зохион байгуулахад сайн. Төрөл садан, зочид айлчилж ирж магадгүй. Гэрийнхээ хаалгыг нээлттэй байлга. Тэд нарын ирэх нь танд таалагдах учир өөрт чинь учиргүй их төвөг учруулахгүй.


Арслан (7/23-8/22)   

Амралтын эхний энэ өдөр хүрээлэн буй хүмүүстэй харилцахад таатай өдөр. Өсөн нэмэгдэж буй асуудлууд болон элдэв хөл үймээнээс холдохыг зорих хэрэгтэй. Түр зогсоод эргэн харах нь илүү ашигтай. Зочлохоор явах эсвэл зочид хүлээн авах нь танд таатай байх болно. Үүний үр дүнд хайр сэтгэл, хамтран ажиллах болон гэр бүлийн зарим асуудлууд шийдэгдэнэ.


Охин (8/23-9/22)   

Нандин, нууцлаг эрдэм мэдлэг олж авах өдөр. Өнөөдөр шинэ хүнтэй танилцах, холбоо тасарсан хуучин харилцаагаа сэргээх, аялал зугаалгаар явах, зочид гийчид хүлээн авахад таатай байх болно. Эргэн тойрнын хүмүүст сэтгэл зүрхнээсээ сайхан хандах, сайн сайхныг тэдэнд хүсэх нь таны ирээдүйн ололт амжилтын эх үндэс болно. Эрүүл мэндээ бодож агаар салхинд гарахыг чухалчил.


Жинлүүр (9/23-10/22)   

Амьдралын эрч хүч уналтын байдалтай байна. Тиймээс ажил төрлөө нарийн төлөвлөж түүнийхээ дагуу хийхийг хичээ магадгүй санхүүгийн бэрхшээл эсвэл хууртагдаж магадгүй. Тиймээс олон хүмүүстэй харьцалгүй ганцаараа байхыг хичээгээрэй. Од гаргис таныг санхүүгийн асуудал, төрөл бүрийн гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэхэд болгоомжтой байхыг сануулж байна. Ойр дотны хүмүүс тань танаас анхаарал халамж шаардана. Мөн хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.


Хилэнц (10/23-11/21)   

Та ичимхий болон эмзэг байдлаа ялах болно. Та өөрчлөгдөж шинэчлэгддэг ч гэсэн таны мөн чанар үргэлж байж л байдаг. Хэтэрхий завгүйгээс болж эцэг эхийн асуудал, хайртай хүнээсээ зугтвал энэ нь хүчтэй урам хугаралтыг авчирна. Далд асуудалтай тулгарах, буруу ойлголцлыг засч залруулах, өөрийн сэтгэл зүрхний гүнд байгаа худал хуурмаг зүйлийг арилгах нь нэн шаардлагатай байна. Энэ ордны эрчүүдэд хэн нэгэнтэй танилцах нь, харилцаа удаан үргэлжлэхгүйд хүрч гомдож урам хугарах болно.


Нум (11/22-12/21)   

Тайван байх өдөр. Эцэг эх болон хүүхдүүдийн харилцаанд сорилт, тэмцэл бий болно. Хэрэв та таагүй байдлаас зугтаж чадвал ойрын хугацаанд бүх зүйл амжилттай болно. Гэр бүлийн уур амьсгал сайжирна. Эрүүл мэнддээ анхаарч салхинд алхах, биеийн тамираар хичээллэхэд таатай байх болно.



Матар (12/22-1/19)   

Аз хийморьтой өдөр. Нууц мэдээлэл олж авах, оюуны ариусал хийх, үнэнийг мэдэхийг оролдох зэрэг аз туршсан алхамд амжилттай байна. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Эсвэл ажлын түншүүд, ивээн тэтгэгчдийн тусламж авах хэрэг гарна. Та өнөөдөр бүгдэд хэрэгтэй хүн болж хувиран, их ажилд дарагдах төлөвтэй. Дээд удирдлага таны хичээл зүтгэлийг үнэлэн өгөөмөр шагнал олгох болно.


Хумх (1/20-2/18)   

Таагүй сэтгэгдэл төрүүлсэн өдөр байх болно. Хувийн амьдрал тань сэтгэл ханамжгүй байдал, таагүй хандлага, айдас түгшүүрээс зугтахад хэцүү байна. Эвдэрхий болон хагархай эд зүйлс зүүдэлвэл таагүй. Муу санаатнуудын анхаарлыг татах тул санаж бодож сэдэж байгаа зүйлээ ил гарган дэлгэж ярих шаардлагагүй. Дэргэд чинь байгаа хэн нэгэнд таны хайр халамж, энхрийлэл дутагдаж байгааг анхаарч хар.


Загас (2/19-3/20)

Амьдралын эрч хүч хамгийн өндөр цэг дээр байна. Дур булаам байдал, зөн совин, дуусгаагүй ажил, таагүй мэдээ эсвэл хувийн амьдралд асуудал гарах гэх мэт олон асуудлаас болоод өнөөдөр та амрахгүй. Амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна. Хэрэв өнөөдөр гэнэт өвдвөл өвчин тань хүнд байх болно. Дулаан хувцаслаж өөртөө анхаар.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш