Жүдо бөхийн шигшээ багийн 48 кг жингийн тамирчин Г.Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглох нь нэгэнт тодорхой болж, хоёр улсын жүдо бөхийн холбоодын төлөөллүүд бүх бичиг баримтыг баталсан.
Тэгвэл Г.Отгонцэцэг, өөрийн амжилтад хөтөлсөн анхны багш, "Тэмүүжин" спорт клубын дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстан улсад очжээ.
Монголын жүдо бөхийн холбооноос хэсэг хугацаанд Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийлгэх санал тавиад байсан ч Казахстан улсын шигшээ багийн бэлтгэлийн бааз дахь нэгдсэн цугларалт эхэлсэн учир Г.Отгонцэцэг хамрагдахаар явжээ.