logo

"Facebook"-ийн спамаас салах арга

2015/01/24
Дурын нийгмийн сүлжээний хэрэглэгч хэрэгтэй, хэрэггүй зар сурталчилгаатай хүссэн ч, хүсээгүй ч таардаг. Хэдийгээр зар сурталчилгаа "facebook"-ийн орлогын эх үүсвэр болсон ч хэрэглэгчдийг залхааж, сүлжээнээс гаргадаг гэдгийг статистик үзүүлэлт харуулсан байна. Гэхдээ facebook хэрэглэгчийн эрхээ алдахгүйгээр сүлжээ болон браузерийн тохиргоог өөрчлөөд хүсээгүй зар сурталчилгаа, баннеруудаас салах боломжтой юм. 

Үүнд: 
 
1. Чиглэсэн зар сурталчилгаа

Facebook таны талаар их мэдэх тусам сонирхол, дуртай зүйлийн чинь  талаар зар сурталчилгаа илгээдэг. Иймд өөрийн тухай хэсэгт орж “сонирхол” хэсгийг хоосон орхих
 
2. Бүхий л зар сурталчилгааг хаах

"Facebook"-ээс гадна бусад сайтуудын зар сурталчилгааг хаах хэрэгтэй байна уу. Тэгвэл Google, Chrome болон Opera-д зориулсан AdBlock Plus-ыг үнэгүйгээр татан авч суулгах хэрэгтэй. Энэхүү жижиг программ нь интернет зар сурталчилгааг 99 хувь хааж чадахаас гадна спамын “хар жагсаалт” нь шинэчлэгдэж байдаг.
 
3. Найз, гишүүний тоог багасгах

"Facebook"-ийн тоглоом болон группын олон найзтай, гишүүн болсон хэрэглэгчдэд автоматаар олон янзын урилга, мэдээлэл ирдэг. Энэ бүхнийг уншиж танилцахад дэмий цагаа үрнэ. Иймд хэрэгтэй, хэрэггүйгээр нь групп, найзаа сонгон шинэчлэх хэрэгтэй.
 
4. Хүрээгээ тогтоох
Нийгмийн сүлжээ нь хувийн мэдээлэлтэй танилцах, хүрээ эрхийг тогтоох боломжтой байдаг. Спам явуулаад байгаа хэрэглэгчийг блоклож болно. Эсвэл "Facebook"-ийн админ руу спам тараагаад байна хэмээн гомдол гаргаж болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш