Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2015 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутаг болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, Говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 12-17 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.