Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд үргэлжил өндөрлөлөө. Өнгөрсөн бямба гарагт эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болов.
Эмэгтэй 63 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Пронцевичийг хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх И.Тражуковаг цэвэр яллаа. Уржнан жил энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан юм.