Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд нэг ч уналгүй, бүх өрсөлдөгчдөө ялж, 33 дахь удаагаа түрүүлэн, сүмо бөхийн түүхэнд дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөхөөр тодорлоо.
Тэрээр өнөөдрийн барилдаанд ёкозүна Какурюу М.Анандыг давсан юм. Монголын бусад бөхчүүдийн хувьд Хацу башёг ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж Хацу башёг арваннэгэн даваа, дөрвөн унаатай, ёкозүна Какурюү М.Ананд арван даваа, таван унаатайгаар өндөрлүүллээ.
Мөн энэ башёд хоёр озэкиг давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, долоон унаатайгаар өндөрлүүлж, цол хүртэх нь тодорхой болов. Тэрүнофүжи Хацу башёд онцгой сайн барилдсан тул Канто-шо буюу дайчин барилдааны шагнал хүртсэн юм. Харин Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, есөн унаатайгаар тэмцээнийг дуусгаж, секивакэ цолоо алдах нь тодорхой болов. Тамаваши Мөнх-Оргил тун сайн барилдаж, арван даваа, таван унаатайгаар, Кёкүтэнхо таван даваа, арван унаатайгаар өндөрлөв.