“Монголын төлөө” уриатай “Үндэсний мэдээ” сонины сүлд дуу төрөн гарлаа. “Үндэсний цаг“ нэртэй энэхүү дууг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, дуучин С.Хэрлэн, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар тас” хамтлагийн ахлагч Марка нар хамтран дуулсан юм. Энэхүү дууны талаар С.Амармандахаас товч тайлбар авлаа.
-“Үндэсний цаг” дууг хийх санаа хэзээ төрсөн бэ. “Үндэсний мэдээ” сонины сүлд дуу болсон явдалд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Монголын өнцөг булан бүрт аж төрөн сууж буй адуучин аав, саальчин ээжүүддээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт ойнууд давхацлаа. Энэ дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа энэ олон ойн баярын мэндийг “Үндэсний цаг” дуугаараа дамжуулан хүргэж буйг уламжилна уу. “Үндэсний цаг” дууны үгийг яруу найрагч Соёлоо, С.Амармандах миний бие хамтран зохиосон. “Үндэсний цаг” дуу бол Т.Дэлгэрмөрөн, С.Хэрлэн, Хар тас хамтлагийн ахлагч Марка буюу дуучин Бадмаараг, уртын дуучин Д.Оюунжаргал, найрал дуучдын бүрэлдэхүүнтэй хамтран дуулж, морин хуурын чуулга, хөөмийчид оролцсон үндэсний хэмжээний томоохон бүтээл юм. Энэ дуугаараа би үндэсний минь цаг ирж байна, улс үндэстнийхээ төлөө нэгдэцгээе гэсэн уриалга хүргүүлэх гэсэн юм шүү. Энэ уриалга маань “Үндэсний мэдээ” сонины Монголын төлөө уриатай уялдан нэгдэж байна. Тиймээс “Үндэсний цаг” дуу маань “Үндэсний мэдээ” өдөр тутмын шинэ сонины сүлд дуу болсон явдалд сэтгэл хангалуун байна.
-Манай сониныг сүрлэг, бас хүндэтгэл төгөлдөр сүлд дуутай болгосон танд хамт олныхоо өмнөөс болон нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Энэ дашрамд таны уран бүтээлийн талаар хоёрхон зүйл асууя. Энэ жил та наадмын нээлтэнд дуулж, шинэ цомог гаргаад маш завгүй байх шиг байна?
-Миний хувьд СТА Д.Оюунжаргалтай хамтарсан “Би Монгол хүн” дуугаараа энэхүү түүхт ойн арга хэмжээг нээж, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нартай хамтран дуулсан “Монголын нууц товчоо” дуугаараа хаалт хийсэн байгаа. Ах, дүү гурвын хамтарсан дуунуудаас бүрдсэн цомгоо “Монголын нууц товчоо” хэмээн нэрийдсэн.
-Өнгөрсөн жилээс та ганцаарчилж уран бүтээл туурвисан. “Би монгол хүн” цомог ч фэнүүдэд нь хүлээлт үүсгэсэн байх. Энэ цомог хэзээ бэлэн болох вэ?
-Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор “Хар сарнай” хамтлаг Сүхбаатарын талбайд 120 мянган үзэгчийнхээ өмнө бүрэн хэмжээний тоглолт хийсэн юм. Энэ ажлын бэлтгэл явагдахаас өмнө би:
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа сэтгэл бахдам харахад хэмээх эгшиг яруу үгтэй “Би Монгол хүн” дуугаа СТА Оюунжаргалтай хамтран дуулж, клипжүүлсэн. “Би Монгол хүн” цомогт багтах уран бүтээлийн ажил мөн дуусах шатандаа явна. Төрийн соёрхолт Сосорбарам, МУГЖ А.Долгор, АЖ Ш.Чимэдцэеэ, уртын дууч Д.Оюунжаргал нар энэ “Би Монгол хүн” цомогт багтсан 11 дуун дээр хамтран ажилласан.
Ярилцсан: Н.Энгүүн