logo
Согтуу жолооч айлын гэр дайрчээ

Согтуу жолооч айлын гэр дайрчээ

2015/02/10

Өнгөрсөн даваа гарагийн орой УБҮ 73-07 улсын дугаартай Prius-11 загварын автомашины жолооч, 22 настай А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороо, Шархадны 24 дүгээр гудамжийн 341 тоотод иргэн О-гийн гэрийг баруун хойд талаас нь мөргөн нурааснаас гэрт байсан бага насны хүүхэд гэрт дарагдсан хэрэг гарлаа. Гэрт дарагдсан хүүхдийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргүүлсэн бол, согтуу, ухаангүй байсан жолоочийг ГССҮТ-д хүргэжээ. 

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км-т/ ӨМА 40-23 улсын дугаартай Пургон машин онхолдож, 37 настай М нас барсан зам тээврийн ноцтой осол гарлаа. Тус машинд явсан бусад  хүмүүс нь бэртэж гэмтээгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш