logo
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

2015/02/10
Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болох юм.

Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын  500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 төгрөгөөр тогтоосон байна.  Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь 2015 оны гуравдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмэгдэж олгогдох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш