logo
Сар шинийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж

Сар шинийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж

2015/02/12
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг тохиолдуулан Чингисийн талбайд худалдаа эрхлэх  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын  дүгнэлттэй мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ бүхий сүү, цагаан идээг худалдах, хүнсний худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх, эрүүл мэндийн дэвтрээ биедээ авч явах, баталгаатай жин хэмжүүрээр худалдаа эрхлэхийг зөвлөж байна. Мөн цэвэр, хоггүй орчинд үйл ажиллагаа явуулж, хуваарьт талбайдаа өнгө үзэмж сайтай хогийн сав байрлуулах, асар майхан, лангуу тавиур нурах, цахилгааны гэмтэл зэрэг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлсэн бүх төрлийн  арга хэмжээг хэрэгжүүлж, ашигласан талбайгаа цэвэрлэж тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өгөхийг сануулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш